Нийгмийн халамжийн сангас 2025 онд 2.4 их наяд төгрөг зарцуулсан нь ДНБ-ний 2.5 хувьтай дүйж байна. Үүний 72.2% нь буюу 1.7 их наяд төгрөг эх, хүүхэдтэй холбоотой тэтгэмж, тусламжид, 27.8% буюу 673.6 тэрбум төгрөг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон байна.
Салбар яамны зүгээс халамжийн бодлого зорилтот бүлэгт хангалттай хүрэлцэхгүй, амьжиргаа доогуур иргэдийн амьдралын чанар сайжрахгүй байгааг онцолсон юм. Тухайлбал халамжийн зардлын тодорхой хэсэг амьжиргаа сайтай өрхүүдэд адил очиж байгаа нь ядруулыг бууруулахад үр дүнгүй байгааг тодотгож байлаа.

Сэтгэгдэл ( 0 )