ТӨСӨВ 2027 | Нийгмийн халамжийн сангийн алдагдал 2.8₮ их наяд байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2027 оны төсвийн төсөлд Нийгмийн халамжийн сангийн зардал 2.8 их наяд төгрөг байх тооцоолол дэвшүүлжээ. Үүний 50 гаруй хувийг “хүүхдийн мөнгө” эзэлнэ гэж тусгасан байна. Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргаа болон амьжиргааны тэтгэмжийг тус бүр 10% нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Ташрамд дурдахад нийгмийн халамжийн сангийн төсөв 2004 онд 23.1 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 2.4 их наяд төгрөгт хүрч, 20 гаруй жилийн дотор 104 дахин нэмэгдээд байна. Нийгмийн халамжийн сангаас 2025 онд 2.4 их наяд төгрөг зарцуулсан нь ДНБ-ий 2.5%-тай дүйж байна. Үүний 72.2% нь эх, үүхэдтэй холбоотой тэтгэмжид зарцуулсан гэх мэдээлэл бий.

Халамжийн бодлого зорилтот бүлэгт хүрэлцдэггүй, амьжиргаа доогуур иргэдийн амьдралын чанар амьдралын чанар сайжрахгүй байгааг салбар яам нь ч, мэргэжлийн судлаач нар ч шүүмжилдэг. Тиймээс халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, олгох нөхцөл, хугацаа, хэмжээг ялгаатай болгох, мөн халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах зорилт тавихыг мэргэжилтнүүд зөвлөдөг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top