ШҮҮХ | ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарыг цагаатгалаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж шүүх бүрэлдэхүүн түүний хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.

Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 сарын 6-ны өдөр хэлэлцээж мөн адил цагаатгаж байсан түүхтэй. Гэвч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэднийг хуульд заасан “"Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх зүйл ангиар буруутган шүүсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top