Иран баяжуулсан уранаа Хятад руу гаргахад бэлэн

Я.Болор | Zindaa.mn
59 минутын өмнө

Иран баяжуулсан уранаа Хятад руу гаргахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

“Al Hadath” сувгийн мэдээлснээр, Иран улс АНУ-тай хийж буй хэлэлцээгээ үргэлжлүүлэхээсээ өмнө Хятадаас баталгаа авахыг зорьж байна. Иран, АНУ-ын хэлэлцээнд гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Пакистаны Зэвсэгт хүчний командлагч Асим Мунир, Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф нар Бээжин хотноо айлчилж байгааг “Al Hadath” тодруулжээ.

Үүнтэй зэрэгцэн Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи тэргүүтэй төлөөлөгчид Катарын Доха хотноо хүрэлцэн очжээ. Ираны төлөөлөгчид Катарын засгийн газрын тэргүүн бөгөөд гадаад хэргийн сайд шейх Мухаммед бин Абдель Рахман аль Танитай АНУ-тай байгуулахаар ярьж буй хэлэлцээрийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Ройтерс агентлагийн мэдээллээр, айлчлалын зорилго нь мөргөлдөөнийг зогсоох арга замыг хэлэлцэх явдал. Ингэхдээ талууд Ормузын хоолой болон Иран дахь баяжуулсан ураны асуудлыг голчлон хөндөхөөр зэхэж байна. Түүнчлэн, Ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ираны Төв банкны тэргүүн орсон нь Ираны царцаасан активыг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top