ХСҮТ-ийн хоёрдугаар эмнэлгийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв эмнэлгийн барилгын ажлыг энэ сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус эмнэлгийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд барихаар төлөвлөж буй.

Уг эмнэлгийг дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 12 га талбайд барихаар төлөвлөж, 2024 оны 12-р сарын 16-нд Ерөнхийлөгчийн захирамж гарч, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн түүхтэй.

Одоогоор 6.5 га талбайд явган хүний зам, гэрэлтүүлэг, үерийн далан, ногоон байгууламжийн тохижилтын ажил үргэлжилж байна. Мон барилгын тендер зарлагдаж, эмнэлгийг барих компани шалгарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top