Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн долоодугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдэгджээ.
Олон улсын нөхцөл байдал тэр дундаа манай улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг бид бодитоор үнэлж улсаа шатахуунаар тасралтгүй хангах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )