Хөдөө аж ахуйн корпорац салбар яам болон мэргэжлийн холбоодтой хамтран улаанбуудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилсан худалдан авах үнийн тооцооллыг боловсруулж дуусжээ. Саляар яам болон мэргэжлийн холбоодтой хамтарсан судалгаагаар I-IV ангиллын улаанбуудайг тонн тутамд нь 1.15-1.45 сая төгрөгөөр борлуулах тооцоолол гаргасан байна.
Тухайлбал:
Салбар яам, мэргэжлийн холбоод хамтран 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, ААН-ийг хамруулсан өртгийн судалгаа хийж дээрх тооцооллыг боловсруулсан байна.
Засгийн газрын зүгээс дотоодын хэрэгцээг хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор 100 мянган тонн хүнсний улаанбуудайг өртөгт суурилсан, тариаланчдад ашигтай үнээр улсын стратегийн нөөцөд худалдаж авах шийдвэр гаргасан юм. Уг тооцооллыг 2026 оны төсвийн тодотголд тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )