
Өнгөрсөн намар тариалангийн бүс нутгуудад эрс хүйтэрч ургац алдсан тул энэ онд 100 мянган тонн орчим улаанбуудай импортооор авах шаардлагатай гэдгийг ХХААХҮ-ийн яамнаас мэдээлж байсан юм.
Ташрамд дурдахад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнээс улаанбуудайн импорт огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 11.5 мянган тонн улаанбуудай импортоор авчээ. Харьцуулбал өнгөрсөн оны мөн үед 1.3 мянган тонн улаанбуудай л импортоор аваад байсан билээ.
Монгол Улс Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлаад буй. Үүний гол бараа бүтээгдэхүүний нэг нь улаанбуудай байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )