Улаанбуудайн тариалалт 57.1% байна

Б.Сэцэн | Zindaa.mn
54 минутын өмнө

Улсын хэмжээнд тавдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 208.5 мянган га талбайд тариалалт хийснээс 178.6 га талбайд улаанбуудай тариалж, 57.1% гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ хаврын тухайд улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаагаас бэлтгэл ажил 30 хувьтай байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад улаанбуудай тариалалтын хэмжээ 39%, төмс 46%, хүнсний ногоо 19.3% илүү байна. Харин малын тэжээл тариалалт 83.5%, тосны ургамал 27% бага гэсэн тооцоо гарчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top