АНУ-д газар тариалан эрхлэгчдэд зориулж ус худалдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

АНУ-д ирээдүйд нийлүүлэх нөхцөлөөр ус худалдаж эхэлжээ. Ус нийлүүлэх арилжаа Калифорни муж улсад эхэлж, гурван сарын хугацаатайгаар 12 сая гаруй тонн ус нийлүүлэх гэрээг худалдаж авах боломжтой гэнэ. Нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нь нэг акр фут (1233 шоо метр) нь 496 ам.доллар аж.

Газар тариалан эрхлэгчид, цахилгаан эрчим хүчний компаниуд зэрэг усыг хэмжээгээр хэрэглэгчдийг усны үнийн хэлбэлзлээс хамгаалах зорилготойгоор энэхүү ажлыг эхэлжээ.

Калифорнид хөдөө аж ахуй их хөгжсөн нь усны эрэлт нэмэгдэх шалтгаан болсон байна. Калифорнийн усны зах зээлийн нийт хэмжээ 1.1 тэрбум орчим ам.доллароор үнэлэгддэг.

Фьючерс хэлцлээр ус худалдах төлөвлөгөөг АНУ-ын баруун эрэг түймэрт автаж, Калифорни муж найман жил үргэлжилсэн ган гачгаас ангижирч байх үед танилцуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top