
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:
- Н.Б нь 9 настай дагавар хүүхдээ биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж аюултай нөхцөл байдалд оруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан бага насны хүүхдийг алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (хүнийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Б.Б, А.О, Б.Ц, М.,М.О нар нь бүлэглэн 2024 оны 1 дүгээр сараас 2025 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд метамфетамины агууламжтай, "мөс“ гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч хадгалсан, бусдад олон удаагийн үйлдлээр удаа дараа худалдан борлуулж их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Ц.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр метамфетамины агууламжтай, "мөс“ гэх хэрэглээний нэршилтэй, 15.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
- Б.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар гэртээ нийт 286.3 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөтөөт бодисыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )