Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болно

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 09 сарын 13

 

Улаанбаатар хотноо есдүгээр сарын 14–15-ны өдрүүдэд Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт болох гэж байна.

Монгол-Оросын бүс нутгийн чуулга уулзалт нь хоёр орны аймаг, бүс нутаг, хотуудын удирдлага, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдыг нэг дор цуглуулж, бодит төсөл, хамтын ажиллагааны санаачилгыг хэлэлцэх зорилготой.

Тус чуулга уулзалт худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт шинэ гэрээ хэлэлцээр байгуулах боломжийг бүрдүүлэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top