ДОХИО | Хэрэглээний зээлийн өсөлт саарлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
46 минутын өмнө

Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар хэрэглээний болон хадгаламж барьцаалсан зээлийн өсөлт 4.7%-д хүрч удааширчээ. Энэ нь Монголбанк энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр банкнуудын хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 болгон нэмэгдүүлсэнтэй холбоотой.

Тайлант хугацаанд бизнесийн зээл 17.9 хувиар өсжээ. Ингэснээр уг салбарын эдийн засгийн идэвхжил харьцангуй тогтвортой байна гэсэн үг. Банкны зээл нь иргэн, ААН тодорхой хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож буй санхүүгийн эх үүсвэр юм. Энэ нь мөнгө эдийн засагт хэрхэн шилжиж, эргэлдэж байгааг илэрхийлэх гол үзүүлэлт билээ.

Монголбанк мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар 12.5 хувьд хүргэж нэмэгдүүлсэн. Ингэснээр оны эцэс болон 2027 онд хэрэглээний зээлийн олголт буурах хандлагатай байна. Хэрэв инфляц тогтворжоод, Төв банкны зорилтот түвшинд хүрвэл бодлогын хүү буурах хандлагатай. Гэхдээ ерөнхий утгаараа өр, орлогын харьцаа буурахгүй тул хэрэглээний зээл олголт ойрын нэг жил орчимд өсөх хандлага ажиглагдахгүй гэж шинжээчид үзэж буй.

Ташрамд дурдахад он гарснаас хойш эхний найман сарын байдлаар нийт зээлийн үлдэгдэл 48.4 их наяд төгрөг байгаагаас нийт зээлийн 5.3 хувь нь чанартай, 2.5 хувь нь анхаарал хандуулах түвшинд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top