Хятадууд ашиг хийгээд байхад, бид яачихсан юм бэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Тамсагийн нефть "Монгол 93" бензин болон эх нутагтаа эргэн ирлээ хэмээн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд баярлаж бахдаагүй томчууд цөөхөн биз. Үгүй яахав хойд хөршөөс нефтийн хувьд бүрэн хараат бидэнд Хөх хотод нэрсэн тосыг тодорхой хэмжээгээр авч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нэгэнтээ л хилийн чинадаас авч байгаа бол Тамсагийнх байна уу, талынх байна уу гэдэгт асуудал байгаа юм биш. Учир нь бид тэр тосыг дотооддоо нэрээгүй шүү дээ. Тэрчлэн нөгөө талаас нь харвал манай газрын тосны нөөцөд эзэн суусан хятадуудаас бид нефтийн импортын хараат байдалд шилжиж байна уу гэсэн асуудал босч ирж байгаа юм. Ер нь Дорнодын сав газарт агуулагдаж ирсэн тосонд биднээс илүү хятадын компаниудын ноёрхол тогтоод овоо хугацаа өнгөрсөн шүү дээ. Бид өөрсдийгөө  энэ оноос эхлэн газрын тос экспортлогч улс боллоо гэж байгаа ч үлдэх үр ашиг нь бидний хувьд бүрхэг. Харин импортын хувьд Роснефтийн нийлүүлэлтийн үнийг бууруулчих гэж ядаж ирсний зэрэгцээ дотоодод баригдах боловсруулах үйлдвэрийнхээ түүхий эдийг тэднээс авч дийлэх үү гэдэг нь тодорхой бус байгаа.

Газрын тосны хайгуулын талаарх мэдээллийг тодотгоход, манай улсын нутаг дэвсгэрт 1990-1992 онд газрын тосны хайгуулын 22 талбай, 2001 онд газрын тосны хайгуулын 2 талбай, 2005 онд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын 1 талбай, 2007 онд газрын тосны хайгуулын 3 талбай буюу нийт 28 талбай ялгасан бөгөөд Төхөм Х талбайг “хойд” ба “урд” гэж 2 хувааж, Цагаан-элс XIII ба Зүүнбаян XIV талбайн зарим хэсэгт “1997БХГ” талбайг ялгасан тул хайгуулын талбай 30 болсон аж. Харин эдгээрээс 21 талбайд гадаад, дотоодын 16 компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас 1 талбайн гэрээ дуусгавар болж, 3 талбайд газрын тосны олборлолт, 17 талбайд газрын тосны хайгуул хийгдэж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудын 25 хувь  Монгол Улсын, 43.8 хувь  БНХАУ-ын, үлдсэн 31.3 хувь  бусад орны харъяалалтай байна гэх мэдээллийг салбар хариуцсан газраас өгч байгаа юм.

Тэгэхээр газрын тосны олборлолт хийгээд байгаа нь “Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншен Газрын тос” гэх Хятадын компаниуд юм. Эдгээр компаниуд 1998 оноос 2013 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 16.6 сая баррель буюу 1.8 сая тонн газрын тос олборлож, 13.3 сая баррель буюу 1.8 сая тонныг БНХАУ-д экспортложээ. 1998 оноос туршилтын журмаар олборлолт эхэлсэн Тамсагийн сав газрын олборлолт 2016 он гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадалдаа бүрэн хүрнэ гэж байгаа. Харин тосыг экспортлож байгаа талаараа “Газрын тосны олборлолт жил бүр өсөн нэмэгдэж буйтай холбогдон технологийн хүндрэлүүд үүсэхээс урьдчилан сэргийлж, олборлож буй тосыг газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох хүртэл хугацаанд экспортлох шаардлагатай болсон”  хэмээн хэлж байгаа.

 “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн мэдэл дэх Тосон-Уул XIX”, “Тамсаг-XXI” болоод “Доншен Газрын тос (Монгол)” ХХК –ийн мэдэл дэх “БХГ-97” талбайн нийт баталгаат нөөц 332,64 сая тонн,  үүнээс 43,258 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байна. Тэгэхээр  15 жилийн хугацаанд 1.8 сая тонн газрын тос олборлосон гэхээр цаана нь хэдий хэмжээний нөөц үлдэж байгааг ойлгож болохоор байгаа юм. Ер нь бол манай газрын тосыг нутаг руугаа урсгаж ирсэн Хятадын компаниуд өнгөрсөн хугацаанд өртөг зардлаа нөхөөд ашигтай ажиллах хэмжээнд хүрсэн байгаа.

Тамсагийн сав газраас олборлож буй газрын тосыг Сингапурын бирж дээр борлогддог “Дачин 33” маркийн, Дорноговийн сав газраас олборлож буй түүхий тосыг Лондонгийн бирж дээр борлогддог “Брент” маркийн тосны тухайн үеийн борлуулах үнээр тус тус борлуулж иржээ. Туршилтын журмаар экспортлож ирсэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК дэлхийн таваарын зах дээрх түүхий тосны ханштай ижил хэмжээнд тосоо нийлүүлдэг гэхээр үр ашиггүй зүйлийг тэд хийгээгүй.  Бүтээгдхүүн Хуваах Гэрээний дагуу гэрээлэгч нь олборлон экспортолж буй түүхий тосны 40 хувиар өртгөө нөхөх ба үлдсэн тосны Бүтээгдэхүүн Хуваах Гэрээнд заасан хувь бүхий тодорхой хэсэг нь Монгол Улсын Засгийн газарт ногддог.  Петрочайна Дачин Тамсаг ХХК 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1,66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 17,7 хувь буюу 294,8 сая ам.долларын өртгөө нөхөөд байгаа аж. Харин Доншен газрын тос Монгол ХХК нийт 216 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс нийт хөрөнгө оруулалтын 39,1 хувь буюу 84,6 сая ам.долларын өртгөө нөхсөн байна.

Тэгэхээр Хятад компаниуд монгол нутгийн газар дороос олборлосон тосоо гаргаад ашигтай ажиллаж болоод байхад манай үндэсний хэдэн компаниуд ганц нэг хайгуулын талбай тэвэрч хэвтчихээд нам дараад байдаг нь бас л асуудал. Харин төр нь тос боловсруулах ганц нэг үйлдвэр байгуулъя гээд удаан жилээр яриад л, урагшгүй царайлаад байж байдаг. Ингэж дүлийрч суухтафй зэрэгцэн манай улс түүхий нефтийнхээ хайгуулыг сайжруулж, орд тогтоож нөөц бий болгосны дараа л тэр үйлдвэрээ байгуулна биз гэж ярих мэргэжилтнүүд ч байх. Ямартай ч, ГАЗРЫН ТОСНЫ ТАЛААР БАЙГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ болоод 1993-2012 онд  БХГ-НИЙ ДАГУУ ХИЙГДСЭН ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН АЖЛЫН талаарх мэдээллийг хүргэе.

Б.Итгэлт

ГАЗРЫН ТОСНЫ ТАЛААР БАЙГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ (БХГ) 

 

¹

БХГ-т талбайн нэр

Гэрээлэгч компани

БХГ батлагдсан огноо,

ЗГ-ын тогтоол

1

Тосон-уул ХIХ

Петро Чайна Дачин Тамсаг Монголиа (ХIХ) лимитед

1993.12.21

2

Тамсаг ХХI

Петро Чайна Дачин Тамсаг Монголиа (ХХI) лимитед

1996.08.07

ЗГ-ын 183 дугаар тогтоол

3

Буйр XXII

Петро Чайна Дачин Тамсаг Монголиа (ХХII) лимитед

1993.03.29

БХГ дуусгавар болж, талбайг буцаасан.

4

1997БХГ

Доншен Жингүн Петролеум Дивелопмент Групп

1997.02.19

ЗГ-ын 47 дугаар тогтоол

5

Матад ХХ

Петро Матад Инвест Лимитед

2006.07.19

ЗГ-ын 170 дугаар тогтоол

6

Тариач XV

Чайна Голден Сий Петролеум Инвестмент

2007.03.07

ЗГ-ын 47 дугаар тогтоол

7

Нялга XVI

Паназиан Энержи Лимитед

2007.06.20 З

ЗГ-ын 148 дугаар тогтоол

8

Цагаан-Элс XIII

Гоби Энержи Партнерс Гмбх

2009.05.20

ЗГ-ын 148 дугаар тогтоол

9

Зүүнбаян XIV

Гоби Энержи Партнерс Гмбх

2009.05.20

ЗГ-ын 148 дугаар тогтоол

10

Галба ХI

Зон Хэн Юу Тиан ХХК

2009.05.20

ЗГ-ын 147 дугаар тогтоол

11

Сулинхээр ХXIII

Шунхлай энержи ХХК

2009.07.22

ЗГ-ын 224 дүгээр тогтоол

12

Төхөм Х (хойд)

Сансарын геологи хайгуул ХХК

2009.07.29

ЗГ-ын 237 дугаар тогтоол

13

Цайдам XXVI

Сансарын геологи хайгуул ХХК

2009.07.29

ЗГ-ын 237 дугаар тогтоол

14

Хөхнуур XVIII

Эн Пи Ай ХХК

2009.07.29

ЗГ-ын 238 дугаар тогтоол

15

Богд IV

Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед

2009.07.29

ЗГ-ын 235 дугаар тогтоол

16

Онги V

Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед

2009.07.29

ЗГ-ын 235 дугаар тогтоол

17

Борзон VII

М Си Эс Петро Лимитед ХХК

2009.07.29

ЗГ-ын 236 дугаар тогтоол

18

Баянтүмэн XVII

Магнай трейд ХХК

2010.12.08

ЗГ-ын 136 дугаар тогтоол

19

Дарьганга XXIV

Апекспро Инвестмент Лимитед

2010.12.17

ЗГ-ын 39 дүгээр тогтоол

20

Төхөм X (урд)

Монголын алт корпораци ХХК

2012.07.25

ЗГ-ын 253 дугаар тогтоол

21

Сүхбаатар XXVII

Вульф петролеум ХК

2013.01.05

ЗГ-ын 2 дугаар тогтоол

 

БХГ-НИЙ ДАГУУ ХИЙГДСЭН ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН АЖИЛ /1993-2012 он/

 

БХГ-т талбай

Чичирхийллийн судалгаа

Хүндийн хүчний судалгаа (физик цэг)

Соронзон хайгуул (физик цэг)

Өрөмдсөн цооногийн тоо

2 хэмжээст (тууш км)

3 хэмжээст (км.кв)

Тосон-Уул XIX

10631.39

4995.2

5000

 

 

856

Тамсаг XXI

Буйр XXII

1997БХГ

5138.85

339.6

   

114

Тариач XV

1761.1

446.5

3122

 

21

Матад XX

1834.1

133.6

6154

29944

12

Галба XI

1316.0

     

14

Нялга XVI

681.4

     

2

Хөх нуур XVIII

2410.2

 

9861

5470

1

Богд IV

1595.55

 

3297

 

1

Онги V

697.68

 

1873

 

1

Төхөм Х (хойд)

1130.9

 

5165

55252

2

Цайдам XXVI

578.5

 

5126

38730

 

Цагаан-Элс XIII

917.7

 

1779

 

2

Зүүнбаян XIV

1028.2

 

2266

   

Сулинхээр XXIII

   

3993

69040

 

Борзон VII

   

6102

   

Баянтүмэн XVII

536

 

2996

Агаарын соронзон хайгуул  12550км2

 

Дарьганга XXIV

210

 

2278

   

Төхөм X (урд)

345.4

 

2500

   

Сүхбаатар XXVII

   

5777

11020

 

НИЙТ

30812.97

5914.9

67289

209456

1026

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.44) 2017 оны 08 сарын 07

Хятадууд АНУ тай худалдаа хийхэдээ 70 хувийн ашигтай хийхдэг гээд америкийн шинэ ерөнхийлөгч хэлж байсан тэгэхээр манайхан яаж ашигтай наймаа хийх вэ дэлхий бүх улс хятадтай наймаа хийх сонирхолтой байдаг хажууд нь байгаа манайхан мөнч их тэнэгтэж байгаа юм АНУ хөгжөөд хажууд нь байгаа мехсико яагаад хөгжөөгүй вэ гэхээр яг манайхтай адилхан байгаа юм

0  |  0
Бгд(107.167.112.199) 2017 оны 08 сарын 07

Монголчууд газрын тос боловсруулж чадахгүй ээ. Хийх гэсэн нэгнээ унагааж, үйлийг нь үзэж л чадна. Хятадад өгч байсан нь хамаагүй дээр.

0  |  0
AGUU-MONGOL(203.194.114.72) 2013 оны 06 сарын 23

MONGOLCHUUD BUHNIIG CHADNA. HURDAN HODOL MONGOLCHUUDAA !

0  |  0
Mongol(122.201.18.251) 2013 оны 06 сарын 19

Oorsdoo benzenee xiideg boloe. Chinagaas licence xuraaj av

0  |  0
Top