Тариаланчдын Улсын зөвлөгөөнд Ж.Энхбаяр гишүүний хэлсэн үгнээс онцлох ишлэлүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 06

Тариаланчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд болсон. Тэд эвлэлдэн нэгдэж, Монголын Тариаланчдын Үндэсний Холбоог байгуулаад, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг ерөнхийлөгчөөрөө сонгосон билээ. Тус зөвлөгөөнд Ж.Энхбаярын хэлсэн үгнээс шүүрэх олон чухал санаанууд байлаа.

Сүүлийн арваад жилд бэлчээрийн мал найм дахин өсч, 300 гаруй мянган га талбай үржил шимээ алдсан. Жаран зургаан сая малтай ч сүү сүүн бүтээгдэхүүний 80 хувийг импортоор авдаг. Бусад хүнсний зүйлийг ч импортоор авсаар жилд нэг их наяд төгрөгийг гадагш урсгадаг. Газар тариаланд үрийн бодлого алдагдаж, ургамал хамгааллын бодис ашиглалт хяналтнаас гарсан.  Энэ мэт нөхцөл нь хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой асуудлууд. Тиймээс Э.Энхбаяр гишүүн эдгээрийг шийдэх арга замыг хөндсөн байна.

 

-           Засгийн газраас хөдөө аж ахуйг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон зарласан. Энэ хүрээнд олон зуун үйлдвэр, аж ахуйн нэгж, фермүүд шинээр бий болж, нэг их наяд төгрөгийн хүнсний импортыг орлох бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэг болно.

 

-           Шинжлэх ухааны байгууллагуудыг хөдөө аж ахуй, газар тариаланд уяж өгнө. Шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүд, хяналтын байгууллагуудыг нэгдсэн бодлого, зохицуулалт, удирдлагаар хангаж, нэг гарт нэгтгэн зангидаж үр дүнд хүргэнэ.

 

-           Бид засаг төртэйгөө, аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэд нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, хөдөө аж ахуйгаа өөрчлөгдөн байгаа цаг уурын нөхцөл байдалд нийцүүлэн удирдаж, хамтын хүчээр, хүчээ нийлүүлэн энэхүү сорилтуудыг таван туулах хэрэгтэй болжээ.

 

-           Тариалангийн бүс нутагт газар тариалан, мал аж ахуй хосолсон эрчимжсэн аж ахуйнуудыг олноор байгуулж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвүүдийг байгуулан, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэлийн агро-паркуудыг бий болгох шаардлагатай байна.

 

-           Гол мөрний сав газар, усныхаа нөөцийг дээд зэргээр дайчлан ашиглаж, усалгаатай газар тариаланг эрс нэмэгдүүлэх нь цаг уурын зайлшгүй эрсдэлийг даван туулах салбарын нэн тэргүүний зорилт болж байна.

Ингэснээр дараах бодит өөрчлөлтүүд гарахыг тэрээр онцолжээ. 

- Олон мянган ажлын байр нэмэгдэж, залуучууд маань эх орондоо амар амгалан, сэтгэл хангалуун амьдарч, хөдөлмөрлөх болно.

- Ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, хүн амын эрүүл мэнд, удмын санд нааштай өөрчлөлтүүд гарах болно.

- Хүн амын төвлөрлийг бууруулахад бодитой хувь нэмрийг оруулах болно.

- Газар тариалангийн салбарт гадаад зах зээлийг нээж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн "Хүнс экспортлогч улс" болох зорилтыг хангана.

            - Уламжлалт мал аж ахуйгаа, чанартай хүчит тэжээлээр хангадаг болно.

 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top