”Ээж” киноны од Мелек Туркийн ”Voice” шоунд оролцож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

Туркийн олон ангит "Ээж" уран сайхны киног "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн жил Монголын үзэгчдэд хүргэсэн билээ. Тус киноны гол дүрийг бүтээсэн, бяцхан охин Мелекийн дүрээр олны сэтгэлд хүрсэн Берен Гёкийлдыз дахин олныг шуугиулаад амжив. Тэрбээр "Voice of Turkey-2019" шоу нэвтрүүлэгт оролцож, дөрвөн шүүгчийн дэмжлэг авч чадсанаар дараагийн шатанд тэнцжээ. 

 

Берен Гёкйылдызын тухайд 2009 оны есдүгээр сарын 20-ны өдөр Туркийн Истанбул хотод мэндэлсэн, айлын ганц хүүхэд юм. Түүний аав нь механикийн инженер, харин ээж нь хүний нөөцийн менежер мэргэжилтэй. Берен охин жүжигчний хувьд насандаа баймгүй их амжилтад хүрсэн тул ээж нь ажлаасаа гарч, охиныхоо хичээл, ажлын цаг, орлого зэргийг нь зохицуулдаг нэг ёсны менежерийн үүргийг нь гүйцэтгэдэг болжээ.

 

"Ээж" уран сайхны кинотой холбоотой мэдээллийг дараах холбоосоос уншаарай.

 

 Берен Гёкийлдыз: Би жүжигчин болох эсэхээ шийдээгүй байгаа


“Ээж” киноны од, Туркийн алдарт жүжигчин Гонжа Вуслатери


“Ээж” киноны төгсгөлийн ангиуд ХЭРХЭН ӨРНӨХ ВЭ?

 

 


 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top