НИТХ /2019.01.16/ хуралдаж, олонхийн саналаар Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг сонгож, НИТХ-ээс Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг хүргүүлээд байсан билээ. Энэ албан бичгийн хариуд Ерөнхий сайд ажлын 14 хоногт багтаан хариуг нь өгөх учиртай бөгөөд хуулиараа нэг удаа буцаах эрх түүнд байдаг аж.
Тэгвэл Ерөнхий сайд өнгөрөгч баасан гаригт буюу 24 хоногийн дараа /2019.02.15/ “НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг томилохоос татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу албан тоотыг НИТХ-ын дарга С.Амарсайханы нэр дээр хүргүүлжээ.
Хууль эрх зүйн хүрээнд бол С.Мөнхчулууныг ийнхүү батламжлахгүй буцаасан тохиолдолд асуудлыг 15 хоногийн дотор НИТХ-аар дахин хэлэлцэх ёстой. Ингэхдээ НИТХ өмнө гаргасан шийдвэрээ дахин баталгаажуулж, С.Мөнхчулууныг Хотын даргаар сонгосон бичгээ Ерөнхий сайдад илгээвэл батламжлах бичгийг хүлээн авснаас 14 хоногийн дотор багтаан хариуг нь өгөх хуультай. Харин НИТХ ирэх хоёрдугаар сарын 22-ны хуралдах товтой учраас энэ хуралдаанаар Хотын даргыг дахин нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Ингээд 22-ны өдрөө Ерөнхий сайдад дахин батламжлуулах хүсэлтээ илгээж, Ерөнхий сайд 14 хоногийн дотор хариу өгнө гэхээр ирэх гуравдугаар сарын сүүлээр Засаг даргын нэр тодорч, Улаанбаатар хот эзэнтэй болох магадлалтай юм.
Харин НИТХ-ын төлөөлөгчдийн байр суурь өөр болсон бол байдал нөгөө тийшээ эргэнэ. Тодотговол, өнгөрөгч нэгдүгээр сарын 16-ны НИТХ-аас хойш нэг сарын хугацаанд төлөөлөгчдийн бодол санаа өөрчлөгдсөн байвал асуудлыг дахин хэлэлцэх юм. Ирэх баасан гаригт болох ИТХ-аар өөр нэр дэвшигч тодорвол өрсөлдөөн ихээхэн сонирхолтой болно. Тэгэхээр өмнөх өрсөлдөөнөөр дөрөвхөн саналаар ялалт байгуулсан С.Мөнхчулуун дахин өрсөлдөөнд ялалт байгуулж чадах уу, үгүй юу гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна.
Сэтгэгдэл ( 0 )
өөр хүн томило
sda tatgalzah undeslelee bicheechee naad haraal idsen alban tooton deeree
АМАРСАЙХАН Л БИШ БААЙГААСАЙ. ЗАЙСАН ТУУЛ ХОЁРООР МИНЬ САЙХАН ТОГЛОЖ БАЙНАДАА. ЭНЭ НӨХӨРТ МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮРХ ЦУС БАЙХГҮЙ
Шударга бус юма болиоч ээ олоны нүдэн дээр ялсан хүнээ иомилооч ээ
Намын шийдвэрээ үл тоон албан тушаалын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй иймэрхүү хүн олширвол төр засагийг удирдахад хэцүү болно доо. Иймэрхүү үзэгдэлийг таслан зогсоохгүй бол нэг намын нөхөр сөрөг намынхаа нөхөдтэй хувилдаад засгийн эрх авдаг болчихвол маш аюултай. БатҮҮл , Сундуй нар тэдний гар хөл бологсод одоо болио та хоёр тэр шорондоо очоод хэвтэж бай тун удахгүй
Хулгайч хүнээр засаг дарга хийлгэх ёсгүй л дээ...
namiin bodlogiig esergyycsen Munhchuluuniig arga hemjee avah heregtei!! sunduitangiin esergyyceliin ilrel shyydee!!!
Ерөнхий сайдтай гар нийлэх хүн байх нь гол шалгуур биз дээ, Мөнхчулуун болбол Миеэ, Сандуй нарын даалгавараар засгийн бүх ажлыг гацааж , иргэд бид хорыг амсана..
ЕС-ын албан тоотын найруулга зүгээр үү тэ