ДУНДГОВЬ I Засаг даргын шуурхай хуралдаан боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 19

Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа.

Хурлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар шуурхай үүрэг даалгаврын биелэлт, цаг үеийн холбогдолтой ажлын мэдээллүүдийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааны талаарх мэдээллийг Боловсролын газрын дарга Ц.Уранбямба, Асуудал-Шийдэл хэрэгжилтийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-очир, Хөрөнгө оруулалтын ажлын явц, дутуу баригдсан барилгуудын загсаалт, танилцуулга, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж, аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Дундговь-Ус” орон нутгийн өмчит ОНӨААТҮГ, Ус, цаг, уур орчны шинжилгээний төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цахилгаан түгээх сүлжээ салбарууд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа тус тус танилцууллаа.
 

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун
 

  • 2026 оны төсөв батлахдаа холбогдуулан сумдын засаг дарга, аймгийн ИХТ-ын саналыг нэн шаардлагатайгаар нь эрэмбэлж зураг төсөв боловсруулах
     
  • Соёлын газрын үйл ажиллагаанд Нийгмийн бодлогын хэлтсээс хяналт тавин ажиллах
     
  • Өвөлжилтийн бэлтгэл болон хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор сургууль цэцэрлэг, дотуур байрны засварын ажлыг шуурхай хийж гүйцэтгэх
     
  • Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран гантай болон гандуу сумдын нутаг дэвсгэрийн судалгаа, отор нүүдэл, өвөлжилтийн зураглал гаргах зэрэг төлөвлөлт хийх
     
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагууд шатахуйн түгээх газруудтай хамтран зохион байгуулах
     
  • Наймдугаар сарын 10-наас хойш зохион төвлөрсөн арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй байх
     
  • Малчдын отроор өвөлжилттэй холбоотойгоор Эрүүл мэндийн газар эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, шаардлагатай хэрэгслийн багц бэлтгэх, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах
     
  • Мал эмнэлгийн байгууллагаас урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгын ажлыг цаг тухайд нь хийх
     
  • Ус, цаг уур, орчны шинжилгээний газар болон Хөдөө аж ахуйн байгууллагууд бэлчээрийн даац, зудын эрсдэлийг бодитой тогтоож, мэдээ мэдээллийг малчдад түргэн шуурхай хүргэх
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан төрийн сан болон сумдын засаг дарга нар нөөц хөрөнгөө нэмж, бүрдүүлэх
     
  • Байгаль орчны яамнаас ирүүлсэн шонхор барих ажилд Монгол улсын хэмжээнд 24 иргэн, 394 шонхор барих гэрээ байгуулсан. Үүнээс Дундговь аймагт 3 шонхор барих мэдээлэлтэй байгаа ба Байгаль орчны газар, сумдын холбогдох хүмүүс хяналт тавин ажиллаж, цагдаагийн байгууллагатай хамтран гэрээний хэрэгжилт, малчдын тайван байдлыг ханган ажиллах
     
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, Багш нарын бага хурлыг Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар удирдуулан зохион байгуулах
     
  • Аймаг, сумын төвд хог шатаах асуудлыш таслан зогсоож, холбогдох дарга нар болон Онцгой байдлын газраас анхаарал хандуулан ажиллах
     
  • Дэрэн сумын дотуур байрны халаалт болон аймгийн төвийн дулааны асуудлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэх
     
  • Аймгийн төвийн хуучны барилга байгууламжийг засварлах, аймгийн өнгө үзэмжийг сайжруулах тал дээр шаардлага тавин ажиллах
     
  • Замын цагдаагийн байгууллагын жин, тонны тээврийн хяналтын ажлыг үргэлжлүүлэн, стандартыг мөрдөх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.57) 2025 оны 08 сарын 20

Дундговийн шинэ засаг уг нь үзээд л байх шиг, гэхдээ уг аймаг нь хэтэрхий доор орчихсон, үр дүн гаргахад маш хэцүү, ер нь өвчтөн гэвэл найдваргүй талдаа

1  |  0
Top