ХАЛУУН СЭДЭВ: Хотын дараагийн дарга ХЭН БЭ?

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 20

Хотын дарга асан С.Батболд ажлаа хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг оруулаад яг 72 хонож байна. Энэ нь хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл хот удирдлагагүй гурван сар орчим хугацааг өнгөрүүлсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр С.Батболдыг Хотын даргын суудлаас буусан тэр өдрөөс хэн түүний орыг залгаж, дараагийн Хотын дарга болох вэ гэх асуулт өнөөг хүртэл хариулт нэхсэн хэвээр байна.

 

Дээрх хариултыг олохоос өмнө олон нийт дараагийн Хотын дарга ямар хүн байх ёстой вэ гэдгийг илүү онцолж байна. Хотын амьдралыг мэддэг, өндөр мэдлэг боловсролтой, улс төрийн болон төрийн албаны туршлагатай хүн энэ албанд тэнцэнэ. Харин улстөрчийнхөө хувьд эрх барьж байгаа намын дэмжлэгийг хүлээсэн, Ерөнхий сайдын бодлого дагаж ажиллах хүн байх ёстой. Энэ шалгуурт дараагийн хотын даргад горилогчид хэрхэн нийцэж байгааг сонирхоё.

 

С.МӨНХЧУЛУУН ХОТЫН ДАРГЫН СУНГААНД ДАХИН ӨРСӨЛДӨНӨ

 

Намынхаа Удирдах зөвлөлөөс гаргасан улс төрийн шийдвэрийн эсрэг зогсч, Хотын даргад заалнаас нэр дэвшиж, Ардчилсан намынхны саналыг түүсэн ч Ерөнхий сайдын босгыг давж чадаагүй НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг залуу улстөрч гэдэг утгаар нь олон нийт дэмжиж байна. Түүнийг хувь хүн талаасаа мэдлэг, туршлагаараа хэнд ч гологдохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч болох юм. Хувь хүн талаасаа зөв хандлагууд түүнд байж болох ч хотын дарга улс төрийн албан тушаал учир энэ албыг хаших хүн улс төрийнхөө өнгийг л дагах зарчимтай. Энэ нь эрх барьж байгаа намын итгэлийг хүлээсэн байх, Засгийн газар, төрөөс дэмжлэг авч, хамтарч ажиллах нөхцөл, шаардлагыг хангасан байх, нэг үгээр бол нам, төрд хоёуланд нь ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ ийм хүн л хотын ажлыг явуулна. Тийм ч болохоор Хотын дарга бол Монгол Улсын хоёр дахь “Ерөнхий сайд” гээд хэлчихэд буруудахгүй.

 

Улс төр бол багийн ажил юм гэдгийг нийслэлийн Засаг даргад горилогчдын үйлдлүүд энэ удаа маш тодорхой харуулах шиг боллоо.  

 

С.Мөнхчулуун яагаад унасан бэ? Хариулт нь маш ойлгомжтой. Тэр ерөөсөө л намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар санал нэгдэж, Хотын даргад өөр нэр дэвшигчийг сонгосон байхад үүнийг сөрж, өөрийгөө нэр дэвшүүлсэн нь түүний мэдсээр байж гаргасан алдаа.

 

НИТХ-ын хуралдааны үеэр Хотын даргад заалнаас нэр дэвшиж, эсрэг намынхаа 11 төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр Удирдах зөвлөлийнхөө баталсан нэр дэвшигчийг унагасан үйлдэл нь өөрөө улстөрчийн хувьд маш буруу нүүдэл байв. 

 

Үүнийг нь Ерөнхий сайд ч буруушаалаа, МАН ч буруутгалаа, олон нийт ч түүнтэй эргэлзээ дүүрэн асуулттайгаар нүүр тулж, танилцлаа.  Энэ үйлдлийнхээ төлөө намын дүрмийн дагуу түүнийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, хариуцлага хүлээлгэхээ мэдэгдээд байна.

 

Энэ бол гайхаад байх зүйл биш юм. Улс төр угаас багийн тоглолт. Баг болж чадахгүй бол, намын бодлого, шийдвэрийг дагахгүй бол, эсвэл намын даргаа сөрж байгаа бол тэр улстөрч өөрийн замыг сонгохоос өөр аргагүй. С.Мөнхчулуун энэ замналаар л өөрийнхөө явах замыг сонгож байна. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг.

 

Энэ мэтчилэн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг Хотын дарга болгохыг намын даргаас нь эхлээд журмын нөхөд нь хүртэл дэмжихгүй нь тодорхой боллоо. Энэ бүхний баталгаа нь өнгөрсөн даваа гарагт /2019.02.18/ МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, С.Мөнхчулууныг намынхаа улс төрийн шийдвэр дагаагүй гэдэг шалтгаанаар гишүүнчлэлээсээ хассан явдал бөгөөд дээр нь түүнийг 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нар хотын даргад зүтгүүлсэн гэх яриа, холбоо сүлбээ нь ч итгэл хүлээлгэх хэмжээнд аваачиж чадахгүй байна.

 

Намын шийдвэрээ зөрчсөн, намаасаа хөөгдсөн С.Мөнхчулуун гэхдээ Хотын даргад дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байна.

 

ХОТЫН ДАРГЫГ ЭНЭ БААСАН ГАРАГТ ТОДРУУЛНА

 

 

2017 онд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр эл суудал эзгүйрч, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын нэрийг дэвшүүлж, олонхийн саналаар С.Амарсайхан НИТХ-ын даргаар сонгогдож байв. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Улаанбаатар хотыг удирдах хэмжээнд хангалттай туршлага хуримтлуулсан нь яах аргагүй түүний давуу тал.

 

Журмын нөхдийнхөө дэмжлэгийг хүлээсэн төдийгүй эрх баригч намын улс төрийн шийдвэр, бодлогоор Хотын даргад нэр нь яригдаж, дэмжлэг хүлээгээд байгаа нь бас л түүний давуу чанар. Өөрөөр хэлбэл, түүний нэрийг МАН-ын дарга, Удирдах зөвлөлөөс дэвшүүлж, Хотын даргад санал болгож байгаа нь өөрөө цаашид төрийн дэмжлэг, намын дэмжлэгтэйгээр хотын асуудлыг шийдэх, Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд баг болж ажиллах бүрэн боломж байгаа гэдгийг харуулж байгаа юм.

 

АНУ, Англид эзэмшсэн өндөр боловсрол, Монголын томоохон бизнес группийг удирдаж байсан туршлага, гадаад улсад Монголоо төлөөлөн Элчин сайдын яаманд ажиллаж байсан нэр хүнд, гадаад харилцаа удирдах арга барил, хотын бодит амьдралтай хамгийн ойр байгаа зэрэг нь мэдээж МАН-ын Удирдах зөвлөл, журмын нөхөд нь түүнийг бодлогын хэмжээнд дэмжих гол шалгуур болсон байх.

 

НИТХ дахь Ардчилсан намынхны саналыг өөрт эргүүлж, намын шийдвэрээ зөрчсөн С.Мөнхчулуун хотын даргад горилсон хэвээр байгаагаа мэдэгдэж, өрсөлдөөнд өөрийгөө дахин сойно гэсэн бол НИТХ-ын дарга С.Амарсайхан энэ талаараа албан ёсны тайлбарыг хараахан өгөөгүй байна.

 

Ямартай ч ирэх баасан гарагт /2019.02.22/ НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болох бөгөөд энэ хуралдаанаар Хотын даргын асуудлыг хэлэлцэнэ.

 

Хэн нь ч хотын дарга болсон бай Улаанбаатар хотын удирдлагыг хурдан, оновчтой сонгож, ажилд нь оруулахгүй бол их хотын амьдрал хөл алдах нь байна. Гол нь хэн дарга болсноос үл хамаарч хотын ажил гацахгүй, саадгүй явах нь хотын хамгийн чухал СЭДЭВ болоод байгааг дахин сануулъя.

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lalar zailaaa munkhc(202.70.41.206) 2019 оны 02 сарын 21

bunkhchuluungeed xar tamixniigar xereggyi bolovsrolgyi maxcan tolgoit mantuuu xugiiingardaaa

0  |  0
Иргэд(49.0.184.30) 2019 оны 02 сарын 21

Хотын даргыг заавал ийм хүмүүсээр хийлгэх гээд байдаг нь ямар учир байнаа хотын гудамжаар дүүрэн хотын дарга хийх чадвартай хүн байгаа биздээ заавал нам энэ тэр гэлтгүй чадалтай сайн менежер байвал болоо бусуу эрх баригч нам нь хуулийн хүрээнд төлөвлөгөөгөө тухайн менежерт өгөөд л цалин урамшуулалыг нь тохиролцоод л болоо бусуу чадвал хийлгээд чадахгүй бол дараа нь явуулсан ч амар тэгэхгүй бол дарга хийх гэж тэмцсэн гарууд хэн нэгний сонирхол далбаан доор бужигнуулаад хийсэнч юмгүй мөнгө босгох ажил болгоод байна шүү дээ

0  |  0
Zochin (202.21.106.165) 2019 оны 02 сарын 20

Amarsaihan zailaa yasan ih shunal vee naad zaluu chin bol ajil hiiye gej Amarsaihaniig bi bol sain mednee

0  |  0
ТОЛГОЙ(139.5.218.193) 2019 оны 02 сарын 20

ЗҮЙ НЬ ЭНЭ АМИАРСАЙХАН ГЭДЭГ ЛУЙВАРЧДЫН БҮЛГИЙН ТОЛГОЙЛОГЧЫГ НАМААС ХӨӨХ ЁСТОЙ ШҮҮ, ХҮҮРСҮХЭЭ.

0  |  0
zochin(202.126.89.202) 2019 оны 02 сарын 20

oor shine hun tavisan ni deer dee.

0  |  0
Зочин(103.26.194.29) 2019 оны 02 сарын 20

Наад муу Мөнхчулуун гэгч чинь Миеэтэй цагаан сараар золгодог 60 тэрбумын гишүүн шдээ. Хотын дарга болоод Миеэ, Жунай, Сундуй нартай бүлэглэн татвар төлөгчдийн мөнгийг хуу хамаараар улайрч байгаа махан толгой. Нийгэмд ямар ч баялаг бүлээж байгаагүй, нам дагаж намирсан цүнх баригчдын сонгодог жишээ.

0  |  0
Иргэн(64.119.25.204) 2019 оны 02 сарын 20

Мөнхчулуун нэр дэвшвэл члах нь тодорхой

0  |  0
Зочин(112.72.11.116) 2019 оны 02 сарын 20

Да да, два даргаа. Вот три даргаа. Монцонковый даргаа. Түүх давтагдаж, бид түүхийн ѳмнѳх үе рүү гээ сажилж явна. Алив дуугаа гаргаарай. Улаан туг нам 2 ихэр юм...

0  |  0
zochin(202.126.89.202) 2019 оны 02 сарын 20

hotiin gargaar hvrelsvh naidvartai hvnee taviarai

0  |  0
гэрэл(122.201.19.99) 2019 оны 02 сарын 20

энэ хоёроос өөр хүн байдхггүй юм уу

0  |  0
зочин(202.9.42.17) 2019 оны 02 сарын 20

Aмарсайхан нь дээр дээ

0  |  0
INSPECTOR(202.179.30.178) 2019 оны 02 сарын 20

С.Амарсайхан-ийг илт дэмжээд байгаа нь МЭДЭГДЭХЭЭР БИЧСЭН МЭДЭЭ БАЙНА ДА.

0  |  0
erka(182.160.39.87) 2019 оны 02 сарын 20

amarsaihan bolsno deeree monhchuluun bol zugeer hunii gar hol nogoo ardchilsan namiin eronhii said bolson saihanbileg shig hamag ajil samarch ogno

0  |  0
Зочинбаатар(192.82.65.195) 2019 оны 02 сарын 20

энэ амарсайхан гэдэг луйварчин больж үз, тэр налайхдаа байвал болоо шүү дээ6

0  |  0
Зочин(103.242.47.98) 2019 оны 02 сарын 20

Сүүлийн үеийн У.Хүрэлсүхийн томилгоо, бас бус зүйлийг хараад байхад ах дүүсээрэй 2, 3 намд нэр нөлөө бүхий хүүмүүсийг л ажил албан тушаалд томилох, тодруулах нь ихсээд байх шиг ээ!!! Ариа шинэ МАНАН, САНАН-гийн эхлэл биш байгаасаа билээ? Энэ Амарсайхан нөхрийн төрсөн ах нь Отгонбаяр гэж өөр улс төрийн намын нөлөө бүхий хүн байдаггүй билүү....

0  |  0
Зочин(103.26.194.29) 2019 оны 02 сарын 20

Миеэ, 60 тэрбумын Сундуй нарын бууны нохой Мөнхчулуун гэгч пялдагаас өөр нэр цэвэр хүн алга уу. Төрсөн дүү нь олны дунд сэлэм эргүүлж танхайрдаг зэрлэг гар гэж байгаа шүү.

0  |  0
зочин(203.91.118.247) 2019 оны 02 сарын 20

Хотыг аваад явах хүн бол Гантөмөр л байна даа, элдэв хэл аманд ороогүй цэвэр хүн

0  |  0
TUUUU(202.70.41.206) 2019 оны 02 сарын 20

AMARSAIXAN BOL ZUGEER SHUDRAGA SAIN ZALUU XUN

0  |  0
Арол(202.126.89.210) 2019 оны 02 сарын 20

Яаж ч бодсон хотоо мэддэг ИТХ ын дарга Амарсайхан болох нь зөвөө дэмжиж байна.

0  |  0
зочин(66.181.182.49) 2019 оны 02 сарын 20

С.Амарсайхан ичиж амьдар. Ах дүү нартайгаа нийлж хийсэн хууль бус үйлдлүүдийнхээ учрыг эхэлж олчихоод даргад санаархах хэрэгтэй. Өөөрөөс чинь тэр Хүрэлсүхийн чинь яриад байгаа шударга ёс огт харагдахгүй байна.

0  |  0
123456(202.21.100.210) 2019 оны 02 сарын 20

zailaa ta narguigeer xot yavaad l bna tsaashdaa ch yavna neg muu guilgaching darga bolgoj amidralyg ni deeshuulex sonirxol alga

0  |  0
ZOCHIN(202.179.31.98) 2019 оны 02 сарын 20

ene amarsaihan durakd hurliin dargiin alban tushaal ni bagadaad bga ym uu shunaltai sda

0  |  0
Top