Шарлиз Тероны шинэчлэлт

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

Лос-Анжелест болсон “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг чимсэн бүсгүйчүүдийн нэг нь жүжигчин Шарлиз Терон байлаа. 43 настай Шарлиз стилээ өөрчилсөн нь тун чиг сайхан зохижээ. Бараан үстэй Шарлиз “Dior”-ийн нуруу нь ил цэнхэр даашинзаар гангарсан байв. Тэрбээр “Dolby Theatre”-ийн тайзан дээр Дэниел Крэйгтэй хамт гарч ирж, жүжигчин Махершала Алид “Шилдэг туслах дүр”-ийн шагналыг гардуулсан.

Шарлиз “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд ээжтэйгээ хамт ирсэн байна. Жүжигчин бүсгүйг Брэд Питтэй болзож байгаа талаар Холливудын хэвлэлүүд мэдээлж байсан бол Шарлиз саяхан нэг ярилцлагадаа ганц бие, эрх чөлөөтэй хэвээрээ байгаа гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top