Харц тулгарсан торгон агшнууд | Bradley Cooper & Lady gaga

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 27

Брэдли Купер, Лэди Гага нарын хамтарсан уран бүтээл болох "Shallow" 91 дэх удаагийн Оскарийн наадмаас "Шилдэг киноны дуу" номинацид ялагчаар тодорсон билээ. Оскарын тайзыг эзэгнэсэн энэ дуу "А Star is Born" киноны дуу юм. Кинонд нэр алдарт хүрсэн хэдий ч өөрийн гэсэн асуудалтай кантри дуучин хэний ч мэдэхгүй нэгэн авьяаслаг залуу уран бүтээлч бүсгүйтэй учирч байгаа тухай өгүүлдэг ба хайр дурлал, хүсэл мөрөөдөл, амжилтад хүрэх ээдрээтэй зам гээд сэтгэл хөдөлгөм, гүн гүнзгий сэдвүүдийг хөнддөг. 

"A Star is born" киноноос хойш Брэдли Купер ба Лэди Гага нарын харилцааг шүүмжлэх, сайрхах олон мэдээлэл цацагдаж байна. Ялангуяа Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр тэд хамтдаа тайзан дээр уран бүтээлээ хүргэсэн бөгөөд тэдний харц, харилцаа, тайзан дээрх дотно байдал хүн бүхний анхаарлын төвд үлджээ. 

Тухайлбал, "Хоёр уран бүтээлч хэтэрхий ойр дотно мэт харагдаж байгаа нь Оскарын тайзан дээрээс илэрхий байсан. Бредли Купер Гагагийн хэвлийд хүрсэн нь энэ бүгдийг тодотгож байна" гэхчлэн  биеийн хэл судлаачид хүртэл дүгнэлт хийж эхэлжээ.

Брэдли Купер ба Лэди Гага нар кинонд хамтран тоглосноос хойш тэдний ХАРИЛЦАА үнэхээр өөрчлөгдсөн эсэхийг гэрэл зургаас харъя.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top