С.Амарсайханыг 56.8 хувийн саналаар ХОТЫН ДАРГАД дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Өнөөдөр /2019.02.26/ өглөө эхэлсэн Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VlI хуралдаан өндөрлөж, хуралдаанд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийн 56.8 хувийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгохыг дэмжлээ. 

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжээд байсан бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг мөн дэвшүүлээд байсан юм.  

Ийнхүү дээрх хоёр нэр дэвшигчийн төлөө нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 45 төлөөлөгчийн олонхийн саналыг буюу 25 төлөөлөгчийн саналыг нэр дэвшигч С.Амарсайхан, 19 төлөөлөгчийн саналыг нэр дэвшигч С.Мөнхчулуун авав. Харин нэг санал хүчингүйд тооцогдсон байна.

Хотын даргыг сонгох нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэл, нарийн бичгийн даргаар Д.Баярсайхан ажиллаж байгаа бол тооллогын комиссын гишүүдэд Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан, Ц.Одонтунгалаг нар ажиллалаа.

Одоо НИТХ-ын санал хураалтын дүнг Ерөнхий сайдад хүргүүлж, батламжлуулах юм.
 

ШУУД: ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 


НАМТАР

 

Төрсөн он сар өдөр : 1973.06.13

Төгссөн сургууль: 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Эрх зүйн магистр зэрэгтэй.

Ажилласан байдал: 

  • 1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвийн ажилтан
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, Атташе
  • 2004-2007 онд "Американ трейд & Девелопмент" компанид гадаад худалдааны менежер
  • 2007 оноос “Оюуны ундраа групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажилласан.
  • 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
  • 2017 онд НИТХ-ын даргаар сонгогдон, өнөөдрийг хүртэл эл албыг хашиж байгаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 27

Баяр хүргэе. Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.

0  |  0
МАНАН(202.179.26.23) 2019 оны 02 сарын 27

БАТҮҮЛ ТЭРГҮҮТЭЙ АН -ХАН МИ ОВОГТЫН АЛТАН НУТАГ МӨНХЧУЛУУУНЫ ТӨЛӨӨ ЧАРДАЙЖ ТЭМЦЭЭД Ч БАРСАНГҮЙ ДЭЭ

0  |  0
irgen(182.160.37.134) 2019 оны 02 сарын 26

hotiin frakts bas huchtei heveeree bn daa

0  |  0
Zochin(202.126.89.30) 2019 оны 02 сарын 26

Heleh ug alga. 2 chavganz uraldahad 1 ni turuuldeg gedeg shig l yum bolj dee

0  |  0
Top