НУУЦ ПРОТОКОЛ: Ц.Пүрэвтүвшинг ГОЛ ДҮРД тоглуулсан 49 хувийн ДАВХАР наймаа сонгуулийн өмнө хийгдсэн үү?

2019 оны 02 сарын 27

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой сэдэв үргэлжилж байна.  Нэр бүхий таван гишүүн “Монголиан коппер корпорейшн” 49 хувиа Сингапурт бүртгэлтэй компанид зарахаар хэлцэл хийж байна гэсэн мэдээллийг өгч, Ерөнхий сайдад энэ асуудлаар асуулга хүргүүлж буйгаа мэдэгдээд байв. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүн асуулгын хариулттай холбоотой мэдээллийг өнөөдөр  /2019-02-07/ хэвлэлийнхэнд өглөө. “Монголиан коппер корпорейшн”-ы зүгээс уг мэдээллийг үгүйсгэж байсан ч тус компанийн зүгээс  2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр УБЕГ-т хандахдаа нийт хувьцаагаа Сингапурт  бүртгэлтэй “Эрдэнэт корп PTI”  компанид бүртгүүлэх хүсэлт бүхий 88 хуудас албан бичиг хүргүүлсэн. Уг материалд үйлдвэрийн 49 хувийг 112.1 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдахаар заасан байсан тухай Т.Аюурсайхан гишүүн мэдээлэв. Сингапурт бүртгэлтэй “Эрдэнэт корп PTI” компанийг эзэмшигч нь Ц.Пүрэвтүвшин гэх мэдээллийг өглөө.

Тэгэхээр “Монголиан коппер корпорейшн”-ы гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн нэр дээр  Сингапур дахь бүртгэлтэй компани руу 49 хувийг шилжүүлэхээр завдаж байгаа нь, хэнээс хэнд шилжиж байна вэ гэсэн асуултыг дагуулж байна. Эсвэл 49 хувийг авсан 400 сая ам.долларын жинхэнэ эзэд тэнд байна уу? Сонгуулиас өмнө 49 хувийн наймаа тэнд ДАВХАР хийгдсэн үү гэж  харахад хүргэж байна.


49 ХУВЬТАЙ САЛШГҮЙ ХОЛБОГДООД БУЙ Ц.ПҮРЭВТҮВШИН ГЭЖ ХЭН БЭ?
 

Цоожийн Пүрэвтүвшин нь хөрөнгө оруулалтын банкир.  АНУ-ын Мичиган мужийн Хуулийн Их сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн Хуулийн Сургуулийг төгссөн. Хөрөнгийн зах зээл дээрх компаниудад, мөн Засгийн газарт олон улсын зах зээл дээр бонд гаргахад нь зөвлөхөөр ажиллаж байжээ.

49 хувьтай холбогдохоосоо өмнө Худалдаа хөгжлийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан. Одоогоор Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" компаниудын 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн”-ыг удирдаж байгаа. Түүний хөрөнгө оруулалтын багцад үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн салбар багтдаг аж. Тодотгоход,  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан гэдгийг, “Ростех”-д нэмэлт илүү мөнгө төлөхгүйн тулд Ц.Пүрэвтүвшин гэж хувь хүнийг худалдан авагчийн дүрд тоглуулсан гэдгийг Засгийн газрын нууц протокол дахь үгс баталдаг.

Сингапурын компаниас Ц.Пүрэвтүвшингийн данс руу шилжиж орсон 80,326 сингапур доллар болон 50 мянган ам.долларыг 49 хувийг худалдаж авах үнийн дүнгийн урьдчилгаа гэсэн мэдээлэл бас байгаа юм. Ц.Пүрэвтүвшин хувьцаагаа Сингапурын компанид шилжүүлэх хүсэлт гаргасан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчиж байгаа аж.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан гэдгийг, “Ростех”-д нэмэлт илүү мөнгө төлөхгүйн тулд Ц.Пүрэвтүвшин гэж хувь хүнийг худалдан авагчийн дүрд тоглуулсан гэдгийг Засгийн газрын нууц  протокол дахь үгс баталдаг.

“Монголиан коппер корпорейшн”-ы зүгээс үүнийг улс төрийн зорилготой үйл ажиллагаа гэсэн байр суурийг илэрхийлсэн хэвээрээ байгаа. Нэг талаас үзэхэд, эрх мэдлээ бататгах гэж шат шатны шүүхээр орсон “Монголиан коппер корпорейшн”-ы хувьд ийм алхам хийсэн үү? Хэрэв  тийм бол  49 хувийг “Ростех”-оос авахад зарцуулсан 400 сая ам.доллартай холбоотой асуудал үүссэн үү гэдэг асуулт  дагах ёстой.

49 ХУВИЙГ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХУДАЛДАЖ АВСНЫГ НУУЦ ПРОТОКОЛ БАТАЛНА

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувьтай холбогдох асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны НУУЦ ПРОТОКОЛ-ыг ил болгох тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.02.27/ мөн мэдэгдээд байна. 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсныг батлах баримт өмнө нь байгаагүй, харин тэр протоколд бий гэх үгсийг тэр хэлж байна. Тэгвэл  ОХУ-ын “Ростех” төрийн өмчит компаниас “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк авах асуудлыг Засгийн газрын “нууц” хуралдаанаар 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр хэлэлцсэн байдаг. Гэхдээ нэгээс илүү удаа хуралдсан гэдэг нь уг өдрийн протоколоос ойлгогддог. Мөн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсныг бататгах үгсийг НУУЦ ПРОТОКОЛ-оос эшлэн хүргэе.

Энэ бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд М.Энхсайхан,  Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал  О.Орхон нарын хэлсэн үгс юм.

О.ОРХОН: -"Ростех"-ын санал болгож байгаа "Эрдэнэт" болон "Монголросцветмет"-ийн 49 хувийн хувьцаануудыг Монголын Засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд зөвшөөрөх гэсэн шийдвэр гарсан байгаа. Хоёр дахь асуудалд,  би түрүүчийн хурал дээр танилцуулж байсан. Гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь Худалдаа Хөгжлийн Банк, "Ти Ди Би Капитал" компани байгаа. Гэхдээ та бүгд мэдэж байгаа бол "Ростех" компани нь өөрөө олон улсын санкцид орчихсон компани. Манай Монгол Улсын хамгийн том арилжааны банк, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон улсын харилцаа сайтай банкны хувьд бид бас шууд нэр холбогдохоос жаахан түдгэлзэж, Пүрэвтүвшин гэж иргэн дээр явж байгаа. Таны уншиж танилцсан материал дээр байгаа. Хэрвээ Худалдаа Хөгжлийн Банк, Ти Ди Би групп болон  Ти Ди Би группээс бусдад худалдах юм бол дахиад нэмэлт 100 сая долларын торгууль төлнө гэсэн ийм заалттай. Энэ заалт нь өөрөө 18 сарын хугацаанд хүчинтэй гэж байгаа.

М.ЭНХСАЙХАН: -Хэнд торгууль төлөх юм?

О.ОРХОН:  -"Ростех"-д, худалдаж байгаа талд.

М.ЭНХСАЙХАН: -Хэрвээ гуравдагч этгээдэд худалдах юм бол 100 тэрбумыг Оросод дахиад өгөх юм уу. 100 сая долларыг нэмж өгөх юм уу? Дөрвөн зуун хэдэн сая болох юм байна.

О.ОРХОН: -Тийм. 100 сая долларыг 18 сарын дотор. Ийм санкцтай байгаад байгаа. Одоогоор бол “Монголросцветмет”-тэй нийлээд 400 сая доллар байгаа.

 


ОХУ-ын “Ростех” төрийн өмчит компаниас “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк авах асуудлыг Засгийн газрын “нууц” хуралдаанаар 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 11:41-12:24 цаг хүртэл хэлэлцсэн байдаг. 43 минут үргэлжилсэн хурлын протокол "Монгол ТВ"-гээр олон нийтэд цацагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Гурван жилийн өмнөх тэрхүү хуралдааны протоколоос анхаарал татсан мэдээллүүдийг хүргэе. 49 хувийг цааш нь дамлах вий гэдэг асуудал 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаан дээр яригдаж өнгөрснийг дахин сануулъя.
 

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ХХК БОЛОН “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХХК-ИЙН ТАЛААР АВАХ  ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хэлэлцсэн хуралдаанд оролцсон сайдууд

  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
  • Шадар сайд Ц.Оюунбаатар
  • Монгол Улсын сайд М.Энхсайхан
  • Сангийн сайд Б.Болор
  • Батлан хамгаалахын  сайд Ц.Цолмон
  • Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
  • Уул уурхайн сайд Р.Жигжид
  • Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
  • Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
  • Эрчим хүчний сайд Д.Зоригт
  • Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа 

49 хувийг худалдан авагч талыг төлөөлж оролцогсод

  • Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал  О.Орхон
  • Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх М.Мөнхбаатар
  • Худалдаа Хөгжлийн Банкны хуульч Ц.Пүрэвтүвшин

Хуралдаанд оролцсон бусад хүмүүс

  • ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго
  • ЗГХЭГ-ын хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-эрдэнэ
  • Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг
  • Засгийн газрын ахлах референт Н.Буяндэлгэр
  • Засгийн газрын референт Б.Болор-Эрдэнэ

 

ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхий сайд, Засгийн газрын Эрхэм гишүүдээ Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр”  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2003 оны оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээр, Монгол, Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус тус заасны дагуу Монгол Улс нь “Эрдэнэт үйлдвэр”  “Монголросцветмет” компаниудад тус  бүр 51 хувийн энгийн хувьцаа эзэмшдэг бөгөөд  эдгээр компани нь олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсын төсвийн орлогын томоохон орлогыг бүрдүүлдэг аж ахуй нэгжүүд юм.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын хувьцааг эзэмшигч өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,  экспортлох үйл ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпораци Оросын холбооны улсын Засгийн газрын  шийдвэрээр дээр дурдсан компаниудын эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцаа, Монгол Улсад бүртгэлтэй  дотоодын хөрөнгө оруулалттай “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д санал ... хэлэлцээрүүд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрмийн зургаа, “Монголросцветмет” ХХК-ийн дүрмийн зургаа, наймд тус тус заасны дагуу  РТ7-5790 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн байна.

Дээрх компаниудын энгийн хувьцааны олонх буюу 51 хувийг .... одоо нэгэнт эзэмшиж байгаа хувьцааг Монгол Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд худалдан авч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, уг давуу эрхээсээ татгалзаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” нэгдэлд эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцаагаа Монгол Улсын хуулийн этгээд Монголиан коппер корпорэйшн ХХК-д худалдах тухай Оросын Холбооны Улсын “Ростех” улсын корпорацийн 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрийн РТ-5790 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байна.

Оросын холбооны улсын Засгийн газар болон “Ростех” корпорацийн саналын дагуу "Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмент” ХХК-ийн Оросын талын эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцааг  Монгол Улсын хөрөнгө  оруулалттай хуулийн этгээд худалдан авах нь дээр дурьдсан компаниудын үр ашиг Монгол Улсад үлдэх, цаашид илүү олон Монгол иргэдийг ажлын байраар хангах давуу тал үүсгэнэ. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” нэгдлийн Оросын талын эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд худалдан авсанаар  Монгол Оросын “Эрдэнэт үйлдвэр”  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрийн 17-р зүйл, Монгол, Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн 18-р дугаар зүйлд тусгасны дагуу хэлэлцээр хүчингүй болох юм. Шийдвэр гаргаж өгнө үү.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Энхсайхан сайдад баярлалаа. Энэ урд талын хурал дээр асуусан асуултуудад эргээд хариулт авах ёстой байх. Шадар сайд асуух гэж байна уу. За шадар сайд асууя.

Ц.ОЮУНБААТАР:  -Сая авсан ойлголтоор бол ер нь Оросын тал 100 хувь өөрийнхөө өмчлөлөөс татгалзаж байна гэж ойлгож байна. Монголын тал ямар корпорэйшн гэнэ ээ, тэнд худалдья гэж байгаа юм байна.

Ч.САЙХАНБИЛЭГ: -100 хувь биш, 49 хувиа.

Ц.ОЮУНБААТАР: -49 хувиа, оросын тал 49 эзэмшиж байгаа. Оросын тал бол 100 хувиа Монголд худалдъя гэж байгаа юм байна. Ийм асуудал дээр бол яах ёстой. Нэгдүгээрт, Монгол талынх нь худалдан авах гэж байгаа компани нь асуудлаа хэр зэрэг сайн судалсан юм. Хоёрдугаарт,  “Монголросцветмет”-ийг  ерөөсөө 100 хувь хувьд гаргачихвал яасан юм, бүр дампуураад. Эрдэнэт бол 100 хувь Монголын талд орж ирвэл их сайхан асуудал гэж би ойлгож байна. Энэ тал дээр  тодруулга хийх боломж байна уу.

Ч.САЙХАНБИЛЭГ:  -За, ажлын хэсэг хариулья. Орхон хариулъя.

О.ОРХОН: -Өмнө нь яригдсаны дагуу холбогдох материалуудыг хүргүүлсэн байгаа.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Шадар сайдын асуултад хариулал даа.

О.ОРХОН: -“Монголросцветмет”-ийн хувьд үндсэндээ худалдаж байгаа асуудал нь бол яг Шадар сайдын хэлснээр маш хүнд байдалтай байна. “Ростех” компаниас шууд 5 сая долларын зээл авсан байгаа.

Ч.САЙХАНБИЛЭГ: -“Монголросцветмет”-ийн 49 хувь  бас адилхан шилжиж байгаа юм уу.

О.ОРХОН: -Адилхан шилжиж байгаа “Монголросцветмет” дээр Асгат гэх стратегийн ордын асуудал байгаа учраас дараа нь тусгайлан шийдвэрлэсэн нь зүйтэй байх гэж үзэж байна.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Гэхдээ Монголынхоо талд тийм үү?

О.ОРХОН: -Тийм.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Тэрнээс биш дахиж “Монголросцветмет”, Асгаттай Оросын тал бол ямар нэгэн хувь, хувьцаагаар холбогдсон юм бүрмөсөн байхгүй болно гэж ойлгож байгаа шүү. Би зөв тодруулж уу?

О.ОРХОН: -Зөв

Ч.САЙХАНБИЛЭГ: -За, дахиад шадар сайд асууя.

Ц.ОЮУНБААТАР: -Протоколд орох учраас ер нь бүх өртэй нь худалдан авч байгаа гэж ойлгож байгаа, тэр зөв үү. Лиценз  тухайн компанийн мэдэлд байгаа болохоос биш лиценз  хамт хувьчлагдахгүй биз дээ. Ийм асуудлыг тодруулъя.

Ч.САЙХАНБИЛЭГ:  -За тодруулъя.

О.ОРХОН: -Компанийн 49 хувийг Оросын талын өрийн хамт худалдаж авч байгаа. Монголын аж ахуйн нэгжүүд тэр дотроо ХХБ гэх мэтчилэн дотоодын арилжааны банкууд бас зээлтэй байгаа. Энэ зээлүүд болон таны асуусан лиценз бусад бүх өмч хөрөнгө компанидаа үлдэнэ. Тэгэхээр зэрэг Монголын төр 51 хувь, Монголын хувийн компани 49 хувь болж эзэмшинэ гэсэн үг.

Ц.ОЮУНБААТАР: -За за

Ч.САЙХАНБИЛЭГ:  -Өөр асуулттай сайд нар, Энхсайхан сайд, дараа нь Жигжид сайд.

М.ЭНХСАЙХАН: -Энэ гэрээ хүчингүй болохгүй бол энд яригдаж байгаа ажлууд хийгдэхгүй гэж   харагдаж байгаа. Тийм учраас УИХ-д танилцуулахаар байдаг юм уу, эсвэл УИХ-д гэрээгээ хүчингүй болгох асуудлыг оруулахгүй бол боломжгүй. Тэгэхдээ энийг Оросын холбооны улсын Засгийн газартай нэгэн зэрэг тохиролцож, Засгийн газрын түвшинд тохиролцож гэрээгээ хүчингүй болгох асуудлыг шийдэхгүйгээр компани хоорондоо хоёр улсын Засгийн газар хоорондын асуудлыг шийдчихэж болохгүй гэж бодож байна. Тэрийг анхааралдаа аваач, нэгдүгээр асуудал.

Хоёрдугаарт,  энэ асуудал нууцаар яваад байх нь зохимжтой биш байна. Тэгээд яахав УИХ-д танилцуулна  гэдэг чинь Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдах байх. Ер нь бол ар талаасаа асар их хардлага дагуулах аюул байгаа. Тэгэхээр тэр хардлагыг, угаасаа ч ингэж хардах орчин дотор юм хийж болохгүй. Тийм учраас энэ асуудлыг нээлттэй яваач ээ, нууц хуралдааны горимоос гаргачихаад, асуудлаа шийдчихээд, тэгээд УИХ-д оруулаад,  нээлттэй байхгүй бол дараа нь буруу байдал үүсэх байх ингэж бодож байна.

Тодруулаад асуучих асуудал бол санаа зовж байгаа учраас, компани нь Пүрэвтүвшин гэж хүний нэр дээр, нийт эзэмшлийн хувьцаа нь 112 тэрбум төгрөг юм байна шүү дээ, тиймээ. Тэгээд яахав энэ чинь гурван зуун хэдэн сая долларын деллийг энэ компани хийх хаанаасаа эх үүсвэртэй юм бэ. Ний нуугүй хэлэхэд хятадын мөнгөөр, дараа нь энэ чинь өөрийгөө худалдчих бололцоо бас байгаа шүү дээ. Тэрэн дээр тов тодорхой хариултыг Засгийн газрын хуралдааны протоколд тэмдэглүүлмээр байна.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Хоёр асуултад Ажлын хэсэг байр сууриа илэрхийлье.

О.ОРХОН: -За, энэ асуудлыг бэлтгэх явцад бол Оросын холбооны улсын Засгийн хуралдаан болсон байгаа. Оросын холбооны улсын Хууль зүйн яамны дүгнэлт бас гарч байгаа. Олон улсын нэр хүнд бүхий хуулийн компаниас болон монголын "Жи Ти эс Содвакаци" гэж хуулийн компаниудаас хуулийн дүгнэлт гаргуулсан. "Ростех" компанийн асуудлыг шийддэг дээд байгууллага болох хяналтын зөвлөл дотор Оросын холбооны улсын Сангийн сайд, Үйлдвэр худалдааны сайд, Үндэсний аюулгүй байдлын орлогч дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх гээд бүрэлдэхүүнтэй байдаг.

Эдгээр асуудлууд бүгдээрээ хэлэлцэгдээд хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан гэрээ нь өөр өөрийгөө хүчингүй болгох  заалттай учраас УИХ-аар орох шаардлагагүй юм байна гэсэн дотоод, гадаадын дүгнэлтүүд гарсан байгаа.  Аль нэг тал нь гуравдагч этгээдэд хувьцаагаа бүхлээр нь буюу хэсэгчлэн худалдах эрхтэй. Энэ тохиолдолд нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй. Хэрвээ энэ давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд худалдагдаж,  Засгийн газар хоорондын гэрээ автоматаар хүчингүй болно гэсэн ийм заалттай байгаа. Тийм учраас  бид Улсын их хурлаар оруулах, батлуулах шаардлагагүй гэж үзсэний улмаас энэ гэрээ, хэлэлцээрүүд ингэж явагдсан байгаа. Оросын тал өнгөрсөн 4 дэх өдөр хурал хийх үед "Ростех" компанид хүргүүлсэн байна, Засгийн газрын, Медведевийн гарын үсэгтэй шийдвэр гарсан байгааг танилцуулъя.

Ч.САЙХАНБИЛЭГ: - Юу гэсэн шийдвэр гарсан юм?

О.ОРХОН: -"Ростех"-ын санал болгож байгаа "Эрдэнэт" болон "Монголросцветмет"-ийн 49 хувийн хувьцаануудыг Монголын Засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд зөвшөөрөх гэсэн шийдвэр гарсан байгаа. Хоёр дахь асуудалд,  би түрүүчийн хурал дээр танилцуулж байсан. Гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь Худалдаа Хөгжлийн Банк, "Ти Ди Би Капитал" компани байгаа. Гэхдээ та бүгд мэдэж байгаа бол "Ростех" компани нь өөрөө олон улсын санкцид орчихсон компани. Манай Монгол Улсын хамгийн том арилжааны банк, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон улсын харилцаа сайтай банкны хувьд бид бас шууд нэр холбогдохоос жаахан түдгэлзэж, Пүрэвтүвшин гэж иргэн дээр явж байгаа. Таны уншиж танилцсан материал дээр байгаа. Хэрвээ Худалдаа Хөгжлийн Банк, Ти Ди Би групп болон  Ти Ди Би группээс бусдад худалдах юм бол дахиад нэмэлт 100 сая долларын торгууль төлнө гэсэн ийм заалттай. Энэ заалт нь өөрөө 18 сарын хугацаанд хүчинтэй гэж байгаа.

М.ЭНХСАЙХАН: -Хэнд торгууль төлөх юм?

О.ОРХОН: -"Ростех"-д, худалдаж байгаа талд.

М.ЭНХСАЙХАН: -Хэрвээ гуравдагч этгээдэд худалдах юм бол 100 тэрбумыг Оросод дахиад өгөх юм уу. 100 сая долларыг нэмж өгөх юм уу? Дөрвөн зуун хэдэн сая болох юм байна.

О.ОРХОН: -Тийм. 100 сая долларыг 18 сарын дотор. Ийм санкцтай байгаад байгаа. Одоогоор бол “Монголросцветмет”-тэй нийлээд 400 сая доллар байгаа.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Дээрээс нь та нар хэн нэгэн өөр, хятад ч юм уу, Энхсайхан сайдын асуугаад байгаа шиг ийм этгээдүүдээс мөнгө авч төлбөр хийхгүй гэдэг баталгаа байгаа биз дээ.

О.ОРХОН: -Ийм төлбөрийн баталгаа бол бид нар Оросын талд өгсөн байгаа. Дээрээс бүх хөрөнгийг яг дотоодын гүйлгээгээр шууд Худалдаа Хөгжлийн Банк шилжүүлэх замаар аливаа нэгэн оффшор данс, оффшор компани дамжихгүйгээр яг цэвэр монгол, оросын хоорондын арилжаа маягаар явуулахаар байгаа.

Ц.ОЮУНБААТАР: -Ер нь гэрээгээ бариад үзвэл УИХ-аар танилцуулах ёстой юм байна. Хэлэлцэх ёстой. Ер нь монгол хүн энэ 49 хувийн хувьцааг авч байгаа бол бид нарын хэн ч эсэргүүцэхгүй байгаа. Тэр тусмаа  Худалдаа Хөгжлийн Банк байгаа гэдэг нь ойлгогдож байгаа юм. Тэгэхдээ  хоёр тал тохирохоос гадна. Засгийн газартай дараа нь энэ худалдан авах тал гэрээ, хэлэлцээр хийх ёстой.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаар хийх гэж байгаа юм байна шүү дээ, тийм үү.

Ц.ОЮУНБААТАР: -Тийм, хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаар хийгээд дахиад өөр газар худалдах ч юм уу, өөр эзэнтэй байх ч юм уу, тэр асуудлуудыг бас  тодорхой тусгаж өгөх шаардлага бий. Үүнийг Оросын тал Засгийн газартай нь анх хуучин гэрээтэй, энэ хуулиар УИХ-ын соёрхон батлагдсан, хууль эрх зүйн хувьд өндөр хүчин чадалтай байж байгаа ийм гэрээ хэлэлцээрийг бид цуцлаад, Монголын талд, тодорхой компанид гэрээ, өмч шилжиж байгаа нөхцөлд бол нэлээн  тодорхой зохицуулалт байх ёстой. Лицензийн болон бусад асуудлаар зохицуулалт байхгүй бол лицензтэй хамт худалдаж байгаа гэвэл зарим талаар хямдхан ч юм уу гэж харагдаж байна. Тэр нь дараагийн асуудал, үнийн асуудал бол,  зөв байж магадгүй. Хямд талдаа бид аваад зохицуулалт хийх нь зөв байж магадгүй. Гэхдээ Засгийн газартай дараа нь мөнгөний талтай, тодорхой тохиролцооны хэлцлийг албан ёсоор хөрөнгө оруулагчийнхаа хувьд тохирч асуудлаа шийдэх ёстой. Одоо түрүүчийн хаалтууд байхгүй болчих гээд байна шүү дээ.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Би тэгэхээр Шадар сайдын санааг ойлгож байна. Би тодруулаад Шадар сайдын асуултыг асууя. Та нар энэ асуудал бүгд амжилттай болоод дууслаа гэж бодоход Засгийн газартай ийм хөрөнгө оруулалтын гэрээ Шадар сайд шиг байгуулах төлөвлөгөөтэй байна уу, эсвэл Монгол Улсын, одоо энэ чинь олон улсын гэрээгээр зохицуулагдсан хуулийн этгээд биш, Монгол Улсын 100 хувийн ийм компани болж байгаа учраас компанийн тухай хуулийнхаа ерөнхий зүйл, заалтуудаар явчихъя гэдэг дээр очих уу. Үүн дээр байр сууриа нэг тодорхой хэлчих.

О.ОРХОН: -Энэ компани бол одоогийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурал гэж байхгүй. Бүх зүйлийг совет дээр шийддэг ийм гэрээний дагуу явж байгаа. Энэ гэрээ автоматаар хүчингүй болсноор Монголын Компанийн тухай хуулиар зохицуулагдана. Тэрэн дээр бол 51 хувийн эзэмшигчийн давуу тал бүх эрх, үүргүүд компанийн тухай хуулиар зохицуулагдана.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Хөрөнгө оруулагчдын гэрээ заавал хийх шаардлагагүй гэж байгаа юм уу.

О.ОРХОН: -Ер нь бол одоо хоёр стратегийн ач холбогдолтой орд, дээрээс нь ингээд төр 51 хувьтай ийм тохиолдолд  хөрөнгө оруулалтын гэрээ цаашдаа байгуулж явах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Жигжид сайд, дараа нь Баярсайхан сайд.

Р.ЖИГЖИД: -Энэ асуудлыг ер нь дэмжиж байгаа. Яагаад гэхээр Монголын талд 100 хувь энэ аж ахуйн нэгжийн хувьцаа шилжиж ирж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой. Ер нь том зургаар тэгж бодож байна. Гэхдээ энийг  маш сайн, хууль, эрх зүйн хувьд дараа нь элдэв үр дагавар гарахгүйгээр хийх ёстой гэж бодож байна. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр байгаа Монголын хууль тогтоомжууд, дээр нь хоёр улсын тохирсон гэрээ, хэлэлцээрүүдийг сайтар хангаж, шийдэх ёстой гэж бодож байна. Яагаад гэхээр хуучин бол Засгийн газар хоорондын хэлэлцээр байсан. Гэтэл Оросын тал тэр Засгийн газрыг төлөөлж байсан төлөөллөө солиод "Ростех" гээд аж ахуйн нэгжид шилжүүлсэн. Энийг шилжүүлэх явцдаа  тэр гэрээнд өөрчлөлт оруулаад, Монголын талаас Засгийн газар, нөгөө талаас аж ахуйн нэгж гэдгээр энийг байгуулчихсан. Одоо энэ хүчин төгөлдөр явж байгаа. Энэ дээр өөрөөр хэлбэл, уул уурхайн сайд хамгийн сүүлд өөрчилж, гарын үсэг зурсан байдаг. Хамгийн сүүлийн өөрчлөлт нь. Тэгэхээр нэгэнт өөрчлөлт оруулж байгаа Оросын тал албан ёсоор дипломат шугамаар Гадаад хэргийн яаманд нот бичгээр ингэлээ шүү гэдгээ мэдэгдэх нь зүйтэй байх. Яагаад гэхээр Оросод шийдвэр гараад байгаа юм байна. Засаг дээрээ хуралдаад сайд нар нь ороод шийдээд байна. Тэрийгээ ядахдаа манайд албан ёсоор нотоор мэдэгдчих юм бол хэрэгтэй байгаа. Эхлээд Орос, Монголын харилцааг нэг тийш нь албан ёсоор салгаж авчихаад, дараа нь өөрсдийнхөө дотоодынхоо асуудлыг ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Ер нь зүгээр Монголын талд ирж байгаа нь зарчмын хувьд маш зөв гэж бодож байна.

Ч.САЙХАНБИЛЭГ: -За

Р.ЖИГЖИД: -Тэгээд  цаашдаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм шиг байна. Ер нь ирчихсэн тохиолдолд Цагаан суварга шиг тийм схем гарах болов уу гэж бодож  байна. Засгийн газар, аж ахуйн нэгж хоёрын хооронд. Цагаан суваргын хувьд засаг тэг хувийн хувьцаа эзэмшиж байгаа. За энэний хувьд бол хувийг нь засаг эзэмшинэ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм бол хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл байдал, элдэв тогтворжуулалтын гэрээ гараад ирнэ. Тийм ээ. Янз бүрийн татвараас хөнгөлөлт эдлэх энэ тэр гээд юмнууд гарна. Дээр нь стратегийн ордын хувьд орд ашиглах гэрээ гэдэг юм байгуулах шаардлагатай болох байх. Орд ашиглах  гэрээ, орон нутагтай  хамт ажиллах гэрээ гээд ийм зүйлүүд цаашид хийх шаардлагатай болов уу гэж бодож байна. 

Ц.ПҮРЭВТҮВШИН:  -Дахиад нэг юм тодруулаад хэлэхэд үүнтэй холбоотойгоор Монгол Улсын  Олон улсын гэрээний тухай хууль гэж байгаа. Өнгөрсөн хурал дээр Ерөнхий сайд дурдаж байсан. Энэ Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж байгаа. Тэгээд 22 дугаар зүйл дээр Улсын Их Хуралд танилцуулах шаардлагатай гэсэн үндэслэл яригдаж байгаа.  Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн 1969 оны конвенци байдаг.  Дуусгавар болж байгаа гэрээг УИХ-д танилцуулах  шаардлагатай гэсэн хууль эрх зүйн зохицуулалт Олон улсын гэрээний тухай болон бусад олон улсын эрх зүйн эх сурвалжид байхгүй байгаа юм.

Ч.САЙХАНБИЛЭГ: -За яахав тэрийгээ бид нар мэдье. Оросын холбооны улсын Засгийн газраас гарсан шийдвэрийг нөгөө тал өөрөө нотоор албан ёсоор мэдэгдэхгүй бол яаж олж авах боломжтой байдаг юм. Манайхтай холбоотой шийдвэр дээр. Манайх хүсэлт тавьдаг юм уу. Эсвэл, танай дипломат хэлэнд ямар аргууд байдаг юм.

Д.ГАНХУЯГ:   -Хоёр орны харилцаатай холбоотой ямар нэгэн Засгийн газрын шийдвэр, Их хурлын шийдвэр гарсан тохиолдолд бол бидэнд нотоор албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Үүрэгтэй юм уу.

Д.ГАНХУЯГ: -Тийм.

Ч.САЙХАНБИЛЭГ: -Хэрвээ үүргээ биелүүлэхгүй байгаад байвал яадаг юм.

Д.ГАНХУЯГ: -Хэрвээ нөгөө асуудал нь нууцын зэрэглэлтэй юм уу. Дотоодын хууль журмыг зохицуулах тийм заалт байгаа бол бидэнд мэдэгдэхгүй байж болно.

О.ОРХОН: -Таны саяны асуултад тодруулга хийж болох уу.  Хууль ёсны хувь эзэмшигч "Ростех" компаниас бол энэхүү бүх бичиг баримтыг одоохондоо бид нарт хүргүүлээд байгаа. Манай Засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд  Оросын холбооны улсын Засгийн газрын шийдвэр албан ёсоор хүчин төгөлдөр болоод,  Гадаад хэргийн яамаар дамжуулж буюу Оросын холбооны улсын Монгол дахь элчин сайдын яамаар дамжуулж албан ёсоор хүргэгдэх болно.
 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ПРОТОКОЛООС ХҮРГЭХЭД ИЙМ БАЙНА. ЗАСГИЙН ТҮВШИНД ИЙМЭРХҮҮ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ БОЛСНООС ХОЙШ 20 ХҮРЭХГҮЙ ХОНОГИЙН ДАРАА Ч.САЙХАНБИЛЭГ "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН 49 ХУВЬ МОНГОЛЧУУДЫНХ БОЛЛОО ГЭСЭН МЭДЭГДЛИЙГ ХИЙСЭН БИЛЭЭ.

 

“Монголиан коппер корпорейшн”-ны тухайд 49 хувийнхаа төлөө Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийн эсрэг шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүүлд 2018 оны есдүгээр сарын 20-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг нь хэлэлцэж Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль, тогтоол зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн юм.

Шүүх ингэж шийдвэрлэсэн ч, 49 хувийг төрд эргүүлэн авах тухай УИХ-ын тогтоол  өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгааг хэлэх хэрэгтэй. УИХ-ын  23 дугаар  тогтоол хүчингүй болоогүй учраас 49 хувь  “Монголиан коппер корпорейшн”-ых мөн бишийн асуудал ч эргэлзээтэй байдалд өдийг хүрсэн. Гэхдээ төр хувийн хэвшлийн хамтарсан ТУЗ-ийн гишүүд компанийн асуудлыг шийдвэрлэж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.24.103) 2019 оны 02 сарын 28

Одоо Бямбаа шүүгчийн амь алдсан Бямбаа шүүгчийн асуудлаар далимдуулан Нямдоржийг огцоруулж чадвал Эрдэнэтийн 49 хувийн хулгайг хаацайлахад боломж гарна гэж ярилцсан сурагтай байна. Иймд Нямдорж 49 хувийн асуудлыг шийдэхээс нааш түүнийг огцоруулж болохгүй. Ард түмний хөрөнгийг Золжаргал гэгчтэй хуйвалдан шаачихаад өөрөөр хэлбэл хүний мөнгийг нь хулгайлан аваад тэр мөнгөөр нь нөгөө хүний юмыг худалдан авсантай адил болжээ. Эдгээрийг илчлэхээр эрүү үүсгэснийг хүчингүй болгоод байгаа энэ ерөнхий прокурорыг нэн даруй чөлөөлж албан тушаал урвуулсан хэргээр яллах хэрэгтэй.

0  |  0
зочин(202.21.109.138) 2019 оны 02 сарын 28

буруу юм ерөөсөө алга

0  |  0
Монгол(202.179.24.103) 2019 оны 02 сарын 28

Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан нь тодорхой боллоо. Шумуул, чихмэл хоёр бол утсан хүүхэлдэй байсан нь илчлэгдлээ. Халзан Ганболд, Элбэгдорж нар жинхэнэ эзэн нь тодорхой боллоо. Халзан Ганболд бид ХХБ-наас хамааралгүй этгээд гээд худал мэдүүлэг өгөөд гүйгээд байсан. Хуулийн өмнө худал ярьсан тул өмхий халзан толгой шоронд суух болждээ. Элбэгдорж ч оймсоо гозолзуулах болждээ. Сураг сонсюол Эрдэнэтийн 49 хувийг шаасан хулгайч нар хэсссэг хуульчдад өндөр хөлс өгч 49 хувийн хулгайг хамгаалах ”Хуулийн хэлэлцүүлэгн ” Төв цэг мэдээлийн сувгийг худалданавч явулсан.

0  |  0
ЗОЧИН(66.181.178.105) 2019 оны 02 сарын 28

ЭНД УЛСТӨРЖҮҮЛЭЭД ОРОСЫН ТАЛЫН ӨМЧ 49%-Г ОРУУЛААД ИРСЭН МОНГОЛЧУУДЫГ БУРУУТГААД БАЙХ ЮМ ЕР АЛГА !!! ХАРИН МОНГОЛЫН ТАЛЫН 51% - Г БАРЬЦААЛСАН ҮЕ ҮЕИЙН МАН- ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ЭЛДЭВ ШАХАА НЬ ХУМИГДАН ХЯНАЛТАД ОРЖ БУЗАР БУЛАЙ НЬ ДЭЛГЭГДЭЭД ИРЭХЭЭР ШАХАА НЯМДОРЖ ТЭРГҮҮЛЭН ЭХ ОРОНЧ ДҮРД ХУВИЛСАН ПОП ЛУЙВАРЧИД ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН МЭТ ТЭДНИЙГ БАРАГ ДАЙСАН БОЛГОН ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭЖ БУЛАЙ АКЦИУД ХИЙЖ БАЙНА! ТӨР МЭДЭЛДЭЭ АВЧ БОЛНО ГЭХДЭЭ 51% ДЭЭР ТУЙЛЖ БАЙСАН ШИГ ЮМ БОЛОХГҮЙ ГЭХ БАТАЛГАА ХАА БАЙНА !!!

0  |  0
ЗОЧИН(66.181.178.105) 2019 оны 02 сарын 28

ЭНД УЛСТӨРЖҮҮЛЭЭД ОРОСЫН ТАЛЫН ӨМЧ 49%-Г ОРУУЛААД ИРСЭН МОНГОЛЧУУДЫГ БУРУУТГААД БАЙХ ЮМ ЕР АЛГА !!! ХАРИН МОНГОЛЫН ТАЛЫН 51% - Г БАРЬЦААЛСАН ҮЕ ҮЕИЙН МАН- ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ЭЛДЭВ ШАХАА НЬ ХУМИГДАН ХЯНАЛТАД ОРЖ БУЗАР БУЛАЙ НЬ ДЭЛГЭГДЭЭД ИРЭХЭЭР ШАХАА НЯМДОРЖ ТЭРГҮҮЛЭН ЭХ ОРОНЧ ДҮРД ХУВИЛСАН ПОП ЛУЙВАРЧИД ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН МЭТ ТЭДНИЙГ БАРАГ ДАЙСАН БОЛГОН ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭЖ БУЛАЙ АКЦИУД ХИЙЖ БАЙНА! ТӨР МЭДЭЛДЭЭ АВЧ БОЛНО ГЭХДЭЭ 51% ДЭЭР ТУЙЛЖ БАЙСАН ШИГ ЮМ БОЛОХГҮЙ ГЭХ БАТАЛГАА ХАА БАЙНА !!!

0  |  0
zochin(98.228.96.94) 2019 оны 02 сарын 28

solongosoos gereegeer shuugch prokuror ajilluulax xeregtei yum baunaa

0  |  0
Би(202.126.89.210) 2019 оны 02 сарын 27

нэг сонин юм гэвэл М.Энхсайхан чинь харин нилээд шударга ярьсан байх юм

0  |  0
Чаавааас(139.5.216.169) 2019 оны 02 сарын 27

Нөгөө муулаад бсан Энхсайхан нь үнэн л юм хэлсэн бншдээ

0  |  0
АРД(202.9.43.238) 2019 оны 02 сарын 27

ОРХОН ШҮҮХИЙН ӨМНӨ ХУДЛАА ЯРЬСАН ЭСВЭЛ ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН БОЛЖ ТААРАХ НЭЭ, ХУУЛИЙНХАН ОДОО ЧИХ ДҮЛИЙ НҮД СОХОР БАЙСААР Л БАЙХ УУУУУУУУУ ??????????????????????????? ЭСВЭЛ НЭГ ТЭРГЭНД СУУЧИХСАН ЯВААД БАЙНА УУ ???????????????????????????

0  |  0
Шударга л байцгаая л(103.26.193.161) 2019 оны 02 сарын 27

ЭНД ОДОО ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН БОЛСОН Ш.СОЛОНГО ОРОЛЦСОН ЮМ АА ДАА.ОЮУНБААТАР ЯАХАВ БАС ЗӨВ СЭТГЭЛТЭЙ БАЙЖ .ЭНХСАЙХАН ЗӨВШӨӨРСӨН -УИХ-Д БОЛ ТАНИЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗСЭН .ЖИГЖИД ДЭМЖСЭН. ЭНД ОРОЛЦСОН ЛУЙВАРЧИД МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ГУЙЛЬ БОЛТОЛ ТАЙЛБАРЛАЖ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ ГУЙВУУЛАН УХУУЛСАН БАЙНА. ЭДГЭЭР ГЭМТ ХЭРЭГТЭНГ БАРЬЖ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.САЙТ ЧГЭСЭН ТАЛ ЗАССАН БАЙДЛААР НИЙТЭЛЖЭЭ .ЮУНААС АЙСАН ЮМ.

0  |  0
зочин(202.9.43.192) 2019 оны 02 сарын 27

бүлэг хулгайчид ярьж байгаа юм шиг ярьжээ мөрдөн байцаалтанд бүгдийг нь өг эрүү үүсэг яахыг нь хар

0  |  0
Халзан толгой(103.229.122.2) 2019 оны 02 сарын 27

Ардчилалтай зэрэгцээд енеег хуртэл аль болохгуй бутэхгуй хулгай, луйвар; идсэн уусан, завшсан, гээд хамгийн бузар булхайтай болгоны магнайд еерийнхее зураг херегтэйгее цохиж явдаг Да.ГАНБОЛД гэх энэ нехрийг Монголын хууль хяналтын байгууллагууд толгойг нь илсээр л байх уу?... Халзан толгой или хоббитой юм уу?

0  |  0
зочин(66.181.188.242) 2019 оны 02 сарын 27

хөдөөний багийн хурал ч ингэж явахгүй шүү, манай дээр байгаа нөхдүүд жаахан бодмоор байна аа, үнэхээр алиа байна аа, юу гэмээр ч юм, хэлэх үг ч олдохгүй байна, хүмүүс бусад орны ЗГ, парламентийн хуралдаан, чуулганыг зөндөө л харж, үзэж байгаа. манайхан бол үнэхээр алиа байна

0  |  0
ХҮРЭЛЭЭ(150.129.143.179) 2019 оны 02 сарын 27

Энэхүү гэрээ хэлэлцээрт оролцсон бүх хулгайч наоыг баривчлан хорьж шалгаад ял өгөх ёстой....

0  |  0
иргэн (66.181.188.242) 2019 оны 02 сарын 27

засгийн газрын хуралдааны протокол ... ерөнхий сайдууд, сайдууд ... тэр ярьж байгааг нь ... за тэр наад 2 шожгой бол яахав .. дүрдээ орцон бууны ноход, Нямдорж: орхон чи ямар том байна аа ээд боож үхчих гээд байсан аргагүй л юм байна ... тэр нөгөө дурак нь юу гэнэв ... венийн конвенц гэж байдаг, УИХ-д танилцуулах гэсэн заалт байхгүй ч гэх шиг ... тэгээд бас Мичиганы их сургууль төгссөн хуульч гээд байгаан ... ичих айх ч юм байхгүй цайцан гарууд ... ЕС Сайханбилэг юу гэнэв ... танай дипломат хэлээр юу гэдийн гэнэ үү? сайд байсан, дээр нь Ерөнхий сайд гэж байгаа ... арай л биз? хөдөөний багийн

0  |  0
бат(66.181.179.167) 2019 оны 02 сарын 27

да ганболд гэх энэ хужаа монголд их гай болж бна хаана луйвар болно тэнд бдаг өмч хувьчлал хувьцаа гм луйвар энэ хужаатай холбоотой цаазын ялыг сэргээж бүгдийг нь алах хэрэгтэй энэ бол эх орноосоо урвасан хэрэг соц өмчийг 70 ₮ хохирол учруулсан бхад эрүүгийн хэрэг үүгэдэг бсан 63 Б В зүйл ангиар цаазийн ял оноодог бсан хэрэв эднийг шийтгэж чадахгүй бол соц өмчийн хэрэгтэй яллагдсан хүмүүсийг цагаатгах хэрэгтэй

0  |  0
Монгол(202.179.24.103) 2019 оны 02 сарын 27

АН-ын нэг хэлэлцуүүлэг дээр гишүүд - эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр барих хэрэгтэй гэсэн саналууд хэлэхэд Элбэгдорж-Энүүхэн манай Хятададтэр үйлдвэрүүд байхад манайх барьж яах юм гэж хэлж байсныг халзан Ганболд ихэд олзуурхан шүүрч аваад дэмжмж байсан. Шанхайн нийгэмлэгр орохгүй гэдэг нь Шанхайн хамтын нийгэмлэгт орчихвол өөрийн найзууд болох эдийн засгийн алуурчдаас холдчихно. Хэрэг нь илрэнэ гэж ихэд айжбайгаа гэсэн. Тэртээ тэргүй 2 хөршөөсөө хамааралтай юм чинь

0  |  0
Монгол(202.179.24.103) 2019 оны 02 сарын 27

Эх орноосоо урвагчдыг харж байгаа биз. Улсын нууцад улс үндэстний авулгүй байдалд нөлөөлөх зүйлийг авдаг. Гэтэл хулгайн хэргийг хууцад авсан байх тул нууцад авсан хүмүүсийг эх орноос урвасан хэргээр цаазлах хэрэгтэй Ийм юмнуудыг их богд Чингис дандаа цаазаар авдаг байсан юм. Энэ хоёрыг ард түмэн шумуул,чихмэл хоёр гэж нэр өгсөн байна билээ. Шумуул шиг сорж, чихмэл шиг идсэн гэсэн үг. Энэ 2 бол Элбэгдоржийн л цэргүүд. Элбэгдорж дандаа хүний гараар могой бариулдаг хужаа өвөрлөгч, дотуур тамиртай хулгайч байгаа юм.

0  |  0
иргэн(202.179.26.29) 2019 оны 02 сарын 27

яагаад УИХ-д танилцуулж Оруулж хэлэлцүүлээгүй нь сонин

0  |  0
АРД(202.9.43.238) 2019 оны 02 сарын 27

ЭНЭ ЛУЙВАРД ОРОЛЦОН БҮХ ХҮМҮҮСИЙГ ХАР ГЭРТ ХОРИХ ХЭРЭГТЭЙ БУС УУУУУУУУУУУУУУУУУУУУ

0  |  0
АРД(202.9.43.238) 2019 оны 02 сарын 27

АН-ЫНХАН ЁСТОЙ ДАВАРСАН НӨХДҮҮД ҮҮ ААН???????????????

0  |  0
Zochin(202.126.89.91) 2019 оны 02 сарын 27

Bugdeeree luivarchid yumaa

0  |  0
МОНГОЛ ХYН(202.9.42.102) 2019 оны 02 сарын 27

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД ЗААВАЛ ТАНИЛЦУУЛАХ ЕСТОЙ!!! ХАРИН 49% ЕЕРИЙН БОЛГОХЫН ТУЛД ЭРТНЭЭС НУУЦ ХУЙВАЛДААН ХИЙСЭН БАЙНА!!

0  |  0
Top