НИТХ-ыг удирдахаар яригдаж буй Р.Дагва гэж хэн бэ?

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

-НИТХ-ын даргыг өнөөдөр /2019.02.28/ сонгоно-

НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргын сунгаанд хоёр дахиа нэр дэвшин ялалт байгуулснаар НИТХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Ингэснээр түүний орыг хэн залгуулж, НИТХ-ын дарга болох вэ гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байгаа юм.

Р.Дагвыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд Д.Сумъяабазарын хүн ч гэж ярьдаг

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар НИТХ-ын даргад Р.Дагва нэр дэвшин сонгогдох эрхээ өвөртлөөд байна. Түүнчлэн НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжжээ.

НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва нь НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалыг давхар хашдаг юм. Түүнийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд Д.Сумъяабазарын хүн ч гэж ярьдаг. Тиймдээ ч Д.Сумъяабазар сайд Р.Дагвыг НИТХ-ын даргад зүтгүүлж, хүч өгсөн байхыг үгүйсгэхгүй.  

Ж.БАТБАЯСГАЛАН: УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС Р.ДАГВЫН НЭРИЙГ ДЭМЖСЭН

НИТХ-ын даргыг өнөөдөр /2019.02.28/ сонгохоор товлоод байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад “НИТХ-ын даргыг маргааш /өнөөдөр/ сонгоно. Намын Удирдах зөвлөлөөс Р.Дагвын нэрийг дэмжсэн, чиглэл өгсөн” гэх хариултыг өглөө.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Харин намынхаа Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад нэр дэвших эрх өвөртөлсөн НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва гэж хэн бэ.

Овог нэр: Р.Дагва

Албан тушаал: НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч

Төрсөн он сар өдөр: 1966.11.03

Төгссөн сургууль: МУИС-2002, ИЗОУИС-2012, Удирдлагын академи-2015

Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд- Эрх зүйч, Магистр, Доктурант

Ажилласан байдал: МҮОНРТ, НЗДТГ, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ

Гавъяа шагнал: Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад одон медаль

Сонгуульт ажил: МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.25.140) 2019 оны 02 сарын 28

Бас л нэг хорчин

0  |  0
zail(202.179.31.66) 2019 оны 02 сарын 28

tonil tsaashaa MAN galzuurch ee zaluuchuudaa demjeech sda nuudaa

0  |  0
zochin(103.26.193.85) 2019 оны 02 сарын 28

BOLIJ UZ....

0  |  0
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 28

Нохойн баас байна.

0  |  0
чинжал(43.242.243.119) 2019 оны 02 сарын 28

хогийн хүн чанаргүй л хог гэсэн дээ

0  |  0
ЗОЧИН(66.181.178.105) 2019 оны 02 сарын 28

МАФИЖСАН МАН - ЫН ЗАСГИЙН ҮЕД УЛААНБААТАРЧУУД ҮНЭН ДООШОО ОРЖ БАЙНА ДАА !!! ХАРВААС ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН ХОР НАЙРУУЛАГЧ ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА НЬ БОЛОХ НЬ!!!!!

0  |  0
Top