Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXII дугаар хуралдаан өнөөдөр /2019.02.28/ 09.00 цагт товлогдсон. Гэсэн ч МАН-ын бүлэг хуралдаж байгаа тул хуралдаан эхлээгүй байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр /2019.02.27/ Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар батламжлагдан, тамга тэмдгээ аван, ажилдаа орсон. Тиймээс С.Амарсайханы оронд шинэ даргыг сонгох учиртай. Өмнө нь МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг томилох шийдвэр гаргасан.
Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу эрх баригч намын бүлгээс Р.Дагвын нэрийг оруулж ирэх нь тодорхой. Гэсэн ч заалнаас Ц.Сандаг-Очир, Ж.Батсайхан нарын аль нэгийг нь нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа аж. Тиймээс МАН-ын бүлэг хоёр талд хуралдаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Дагва гэдэг нохойн баас хэрэггүй ээ.
mun ch teneg khumuus yum daa , yasan ch ikh alban tushaal erkh medeld durtay khumuus yum