Р.Дагва: Заалнаас нэрээ дэвшүүлэх нь бүрэн эрхийн асуудал

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

НИТХ-ын өнөөдрийн /2019.02.28/ ээлжит хуралдаанаар Хотын даргаар сонгогдсон С.Амарсайханыг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааныг 09.00 цагт товлосон ч НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын даргад нэр дэвшигч Р.Дагваас байр суурийг нь сонирхлоо.


-НИТХ-ын ээлжит хуралдааныг 09.00 цагт товлосон ч 15.00 цаг хүртэл хойшлуулж байгаа шалтгаан нь юу вэ?

-Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолтой холбогдуулан тэнд үйл ажиллагаа болж байна. Хотын дарга нар Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолд явж таарлаа. Засгийн газраас Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс мөн ёслолд оролцож байна. Энэ мэт шалтгаанаас болж хуралдаан түр завсарлаад байна. Тиймээс 15.00 цаг хүртэл хуралдааныг хойшлуулах албан ёсны санал гаргалаа. 

-Таны нэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад дэвшүүлсэн. Гэтэл танай намын бүлэг шийдэлд хүрч чадахгүй хоёр талд хуралдаж байгаа юм байна. Танаас гадна заалнаас хоёр төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх асуудал ч яригдаж байна. Энэ тал дээр ямар байр суурийг илэрхийлэх вэ?

-Төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал. Нэрээ дэвшүүлэх нь төлөөлөгчийн бүрэн эрхийн  асуудал шүү дээ. Бүлэг хоёр талд хуралдаагүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top