Ц.Баатархүү: НИТХ-ыг тасралтгүй удирдлагаар хангах хүнийг дэмжинэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

НИТХ-ын өнөөдрийн /2019.02.28/ ээлжит хуралдаанаар Хотын даргаар сонгогдсон С.Амарсайханыг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааныг өнөөдөр /2019.02.28/ 09.00 цагт товлосон ч НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

Тэгвэл эл асуудалд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгээс байр суурийг нь сонирхлоо.  Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Хуралдаан зарласан цагтаа эхлээгүй. Байнга болохгүй, бүтэхгүй юм ярьж байгаадаа нийслэлчүүдээсээ хүлцэл өчиж байна. НИТХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн, хэвлэл мэдээллийнхэн ирчихээд байна. Харамсалтай нь, эрх баригч намынхан хоорондоо учраа олоогүй бололтой. Ажил явахгүй байдалтай л байна" гэв. 

Түүнчлэн "МАН-ын Удирдах зөвлөлөөс Р.Дагвыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн юм билээ. Бүлгийнх нь хурал болохгүй, бүлэг дээрээ асуудлаа шийдэж чадахгүй, бүлэг нь хуралдахгүй байна. Тэд хоёр өрөөнд орчихоод НИТХ-ын ээлжит хуралдаандаа орж ирэхгүй байна л даа.  хэн, хэн нэр дэвшиж байгааг харна. НИТХ-ыг хуулийн дагуу, дэгийн дагуу цагт нь эхлүүлэх байдлаар тасралтгүй удирдлагаар хангах хүнийг л дэмжинэ" хэмээн ярилаа.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (64.119.20.132) 2019 оны 02 сарын 28

Olon emegtei toloologch bh ym Yagaad ted naraasaa songoj boldoggui ym be.jender chin hasna bn

0  |  0
Top