НИТХ-ын өнөөдрийн /2019.02.28/ ээлжит хуралдаанаар Хотын даргаар сонгогдсон С.Амарсайханыг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааныг 09.00 цагт Хангарьд ордонд болохоор товлоод байсан ч НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаад байв.
Гэвч 16:00 цагийн байдлаар НИТХ-ын хуралдааны танхим хоосон байна. Учир нь НИТХ-ын МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэхээр хуралдаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
гомо мөнхөө ах аа ах аа