Өвөрхангай аймгийн Сум дундын прокурорын ажилтан автомашины ослоор амь үрэгджээ. Уг хэрэг өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд гарсан ба Цагдаагийн ерөнхий газраас тусгай ажлын хэсэг гарган Өвөрхангай аймагт шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хэргийг тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын прокурорын ажилтнууд болон тус сумын цагдаагийн хэлтсийн нэр бүхий алба хаагчид хамтдаа архидан согтуурчээ. Хэрэг болох үед амь хохирогч прокурор, сумын цагдаагийн машинд сууж явсан гэх ба машин хурдтай явах үед шидэгдэн унаж, ард нь явсан автомашин түүнийг дайрч амь насыг нь хохироожээ. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 2 )
Хууль зүйн ухааны доктор, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид бүх төрлийн хууль зүйн зөвлөгөө өгч, иргэн, эрүү, захиргаа, хөдөлмөр, гэр бүлийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Утас: 88063818, 88810999
Энэ жил хуулийнханд халтай жатуу жил болно