НИТХ-ын АН-ын бүлэг шүүхэд хандана гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр /2019.03.01/ мэдээлэл шүүхэд хандах тухайгаа зарлав. Тус бүлэг өчигдөр /2019.02.28/ болсон НИТХ-ын даргыг сонгох санал хураалт хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж. Учир нь НИТХ дахь олонхийн бүлэг заалнаас нэр дэвшсэн Ц.Байгалмааг хасч, санал хураалтыг илээр явуулсан нь хуралдааны дэг, хууль зөрчсөн үйлдэл хэмээн АН-ын бүлэг үзэж байна.

Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгээс шүүхэд хандахаар болжээ. АН-ын бүлэг “Улаанбаатар хот анх удаа 92 хоног удирдлагагүй байлаа. Нийслэл гэх айлын ажил, амьдралыг тасалдуулах эрх МАН-д байхгүй. МАН нийслэлчүүдийг үл тоож байна” гэдгийг онцолж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ААГИЙ(103.9.90.130) 2019 оны 03 сарын 01

ӨӨР ХИЙХ АЖИЛГҮЙ ЮМ ЧИНЬ ЯАХ ВЭ ДЭЭ,,,

0  |  0
Top