Францад сурч, ажиллаж буй монгол иргэдтэй уулзалт хийв

2019 оны 03 сарын 05

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-нд 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр францын аж ахуй нэгж, байгууллагуудад ажилладаг Монгол иргэд болон Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтыг Элчин сайд А.Баттөр нээж, Элчин зөвлөх Э.Есүхэй Монгол, Францын харилцааны талаар товч танилцуулга хийж, Францын хөгжлийн агентлагийн Зээл, санхүүгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Д.Батчимэг өөрийн ажиллаж буй байгууллагыг танилцуулав. Мөн оролцогчдоос урьдчилж авсан санал асуулгын дагуу оюутны тэтгэлэг, Франц дахь монголчуудын хоорондын харилцаа холбоо, сургалт семинар зохион байгуулах нэгдсэн мэдээллийн сан үүсгэх боломжууд, бизнес боломжуудын талаар санал солилцож, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.176.60) 2019 оны 03 сарын 05

Ene elchin saidaa erguulj abhcraachee, Battulgaa , batter, delgermaa , otgonbayar gekh met meregjliin bus ....mundag erkhtenguud

0  |  0
Top