Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ? | Хүүхдэдээ зориулах ТАНИН МЭДЭХҮЙН КАРТ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Таны хүүхдэд зориулсан олон төрлийн мэдлэг, мэдээлэл агуулсан танин мэдэхүйн картыг "Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ?" буландаа онцолж байна. Танин мэдэхүйн энэхүү номон картыг "Гэрэлт Тайёо" компани санаачлан хийж байгаа бөгөөд хүүхдийн сурч боловсрох хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэхээс гадна ой тогтоолтыг сайжруулах үнэнч туслах болж чаджээ.  

Сургалтын системээрээ дэлхийд тэргүүлдэг Япон Улсын сургалтын аргачлалаас үлгэрлэсэн хүүхдийн танин мэдэхүйн картыг Монголд зургаан жилийн өмнө үйлдвэрлэж эхэлжээ. Бага насны хүүхдийн ой тогтоолтыг сайжруулах давуу талтай тул Япон Улс сургалтдаа  ашиглаж, хүүхдүүд ч маш их сонирхон хүлээн авчээ. Монголд ч мөн адил хүүхдүүд энэ картад тун дуртай.

Танин мэдэхүйн карт нь дэлхийн улс орнуудын далбаа, бусад сонин хачин мэдээлэлтэйгээс гадна монгол уламжлал, ахуй байдал, зан заншил, 21 аймаг, сум, хэлц үг, түргэн хэллэг зэргийг багтааснаараа онцлог юм. Эцэг, эхчүүд бүгд л хүүхдээ ухаантай, боловсрол, мэдлэгтэй хүн болгохыг зорьдог. Энэ бүхний эхлэл мэдээж бага наснаас тавигддаг. Хүүхэд бүрийн ой тогтоолт, анхаарал төвлөрөх байдал өөр өөр байдаг ч багаас нь тэдний ой тогтоолтыг хөгжүүлэх, оюуны ухааны дасгал хийлгэх нь таны хүүхдийн ирээдүйн боловсролын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно. Танин мэдэхүйн карт хүүхдийг уйдаадаггүй, сонирхол татсан агуулгатайгаараа тэднийг залхуурлаас холдуулдаг сайн талтайг эцэг, эхчүүд магтан ярьдаг юм билээ. Бас тэр таны хүүхдүүдэд англи хэл заана. Аав, ээж, хүүхдүүдийн харилцаа, хамт суралцах сонирхолтой цаг хугацааг бий болгоно. 


ТАНИН МЭДЭХҮЙН КАРТАД ЮУ БАГТСАН БЭ?
 

Таны хүүхдэд зориулсан энэхүү картад бага насны хүүхдүүд зайлшгүй мэдвэл зохих мэдээлэл, зураг болон товч тайлбар, нэрс хэвлэгдсэн байдаг. Тэдгээрийн агуулгыг дор товч танилцуулъя. Нийт 30 нэр төрлийн танин мэдэхүйн карт одоогоор худалдаанд гараад байгаа аж. 
 

  • Монгол ёс заншил
  • Монгол дээл хувцас
  • Монгол гэр
  • Аймаг, сумд
  • Цагаан идээ
  • Таван хошуу мал
  • Монгол жил цаг
  • Ертөнцийн гурав
  • Цагаан толгой
  • Ардын аман зохиол
  • Зүйр цэцэн үг
  • Оньсого
  • Түргэн хэллэг
  • Хүнсний ногоо нэршил
  • Орон орны туг, далбаа
  • Хөгжмийн зэмсэг
  • Шувуу
  • Эмийн ургамал
  • Монгол ахуй эд хэрэглэл
  • Геометрийн дүрс
  • Байгалийн үзэгдэл
  • Гэр ахуйн хэрэгсэл
  • Шавж
  • Загас
  • Эсрэг утгатай тэмдэг нэр
  • Тоо тоолол
  • Жимс жимсгэнэ
  • Англи цагаан толгой
  • Хичээлийн хэрэглэл
  • Спорт

ТАНИН МЭДЭХҮЙН КАРТЫГ ЯАГААД СОНГОХ ЁСТОЙ ВЭ?

 

1-16 насны бүх хүүхдүүдэд зориулсан картыг хэрэглэхэд маш хялбар. Дөнгөж хорвоотой танилцаж буй бяцхан үрсэд хамгийн хэрэгцээт бүтээл болж чадсан гэдэг нь харахаас илт. Хүүхдүүд энэхүү номноос аливаа зүйлийн нэр, дүр төрх, монгол ёс заншил амьтан ургамал, жимс жимсгэний төрөл, ялгаа, нэршил, монгол гэрийн бүтэц, гал тогооны хэрэгслийн зориулалт, хүнсний ногооны амин дэм, хичээлийн хэрэгслийн зориулалт, үндэсний хувцас гоёл, байгалийн үзэгдэлийн тухай мэдлэг мэдээллийг олж мэдэх боломжтой. Тэр үргэлж таны өмнөөс хүүхдэд заана гэсэн үг. Цэцэрлэгийн болон бага ангийн багш нар сургалтын материал байдлаар ашиглахад маш тохиромжтой. Эсрэг утгатай үгс, ертөнцийн гурав, түргэн хэллэг, геометрийн дүрс зэрэг картууд нь багш нарын сайн туслах болж чаджээ.

Хүмүүс бид ой ухаанаа багаас нь бүрэн сайн ашиглаж хөгжүүлж чадвал 60 наслахдаа 3 дээд сургууль төгсч, 6 гадаад хэлийг төгс эзэмшиж, бүрэн хэмжээний нэвтэрхий толь бичгийн 100.000 өгүүллийг тогтоож чадна гэсэн тооцоолол байдгийг сануулъя. Тиймээс та хүүхдэдээ зориулж мэдлэг нэмэх карт сонгоорой. 

Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болороо(66.181.161.19) 2022 оны 08 сарын 26

маш сайхан байна

0  |  0
болороо(66.181.161.19) 2022 оны 08 сарын 26

маш сайхан байна

0  |  0
Top