Зиндаа.мн сайтын эрхэм бизнес эрхлэгчдийг дэмжигч “Үүнийг хэрхэн бэлтгэдэг вэ?” булан өнөөдөр “Танил хүнс” ХХК-ийн “Монгол гоймон” брэндийн бэлэн гоймонг хэрхэн бэлтгэдэг талаар онцолж байна.
Монголын үндэсний зоог гэвэл бууз, хуушуур, банш гэхчлэн мах махан бүтээгдэхүүн байх нь элбэг. Харин орчин цагт олон төрлийн түргэн хоолны газар, ресторан бий болжээ. Хялбар түргэн болдог, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, элдэв найрлага агуулаагүй жинхэнэ “Монгол гоймон”-г танилцуулъя.
Бэлэн гоймон гэхээр л Хятад, Өмнөд Солонгос улсын олон төрлийн амтлагчтай, чанарын эргэлзээтэй бүтээгдэхүүн төсөөлөгдөж байгаа биз ээ. Харин “Монгол гоймон” брэндийн үйлдвэрт ороход цэвэр орчин, үйлдвэрлэлийн шинэ технологи мэдрэгдэв.. Үйлдвэрт арав гаруй цагаан халаадтай ажилчид суух завгүй ажиллана. Тэдгээр ажилчид дор бүрнээ гоймон үйлдвэрлэх машиныг дэмнэн цэвэр монгол гоймонгоо зогсоо зай үгүй үйлдвэрлэж байгаа нь энэ ажээ. Тэрхүү үргэлжилсэн урт гоймонгийн машин өдөрт 13 мянган ширхэг бэлэн гоймон үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа гэдгийг үйлдвэрийн эзэн онцолж хэллээ. Магадгүй хэрэглэгчид жинхэнэ “Монгол гоймон”-гоо сонгон хэрэглэх юм бол бүрэн хүчин чадлаараа ажиллаж, өндөр чанартай бэлэн гоймонг хангалттай үйлдвэрлэх боломжтой болох юм. Гоймонг үйлдвэрлэхдээ монгол сортын “атар өргөө” ХХК-ийн гурилыг ашигладаг байна. Гурилаа зуурмагийн машинд хийж 30 секундийн дотор “Атар өргөө”-н гурил нь хавтгай болтол индүүдсэн хэлбэрээр машинаас гарна. Үүний дараа гоймонгийн хэвээр маш нарийн ширхэгтэй зүсэх аж. Үүнийг мөн л машин үйлдэнэ. Бэлэн болсон гурилыг жигнэх машинд хийж болгох ба энэ хугацаа нь ердөө 5 минут л зарцуулах юм. 5 минутын дараа бэлэн болсон гоймонгоо савлагаа хэсэг рүү зөөх юм. Ингээд л савлагдах үе шат эхэлнэ. Бэлэн гоймон гурил байснаас эхлүүлэн савлагдах хүртэл бүхэлдээ 45 минутыг зарцуулдаг байна.
“Монгол гоймон” брэнд юу үйлдвэрлэдэг вэ?
Эдгээр нь савлагаа тус бүрээр ялгаатай. Жишээ нь, кимчитэй бэлэн гоймон улаан өнгө давамгайлсан савлагаатай. Харин хорхогтой бэлэн гоймон бор өнгөтэй савлагаатай гэх мэтээр хооронд нь ялгаж өгсөн байдаг.
"Монгол гоймон" брэндийн жор
Тус брэндийн нууц жор нь зөвхөн монгол хөрсөнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэдэгт байдаг. Жишээлбэл, бэлэн гоймон хийх зуурмагт "Атар өргөө" компанийн гурил ашигладаг. Ингэснээр эх орны амтыг танд шууд мэдрүүлэх давуу талтай.
Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ сонгох нь таны эрүүл мэндэд чухал билээ.
(ВИДЕО ХУВИЛБАР)
Сэтгэгдэл ( 6 )
Идэж үзлээ ёстой онцгүй юм байна хэрэггүй авдаг байж гэсэн бодол шууд төлөө энэ гурил арзгар ёстой муухай хоолой давахгүй амтлаг бүр ярих ч юм биш
Атар өргөө гурил хийдэг болооюу Атар гурил биш үү?\n
монгол сайхан борцоо хийх хэрэгтэй ш дээ\nбэлэн гоймонд борц хийж идэх гое байдаг шүү
амтлагч нь хаанах вэ
Амтгүй юм байна лээ! Сайхан амт мэдрүүлэх хэрэгтэй шүү!