Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2019 оны анхны хуралдаанаа (2019.03.06-ны өдөр) зохион байгуулж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталлаа. Хурал 100 хувийн ирцтэй, гишүүн байгууллагууд бүрэн оролцов.
2018 онд улсын хэмжээнд 36.220 гэмт хэрэг үйлдэгдсэний 25.652 буюу 70.8 хувь нь нийслэлд гарсан байгаа тухай хурлын үйл ажиллагааг нээн нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва хэлсэн үгэндээ онцлов. Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3705 хэрэг буюу 16.9 хувиар өссөн дүнтэй байна. Нийт гэмт хэргийн 24.955 буюу 97.2 хувь нь хэрэг бүртгэлийн, хэрэг илрүүлэлт 28.8 хувьтай, 697 буюу 2.7 хувь нь мөрдөн байцаалтын хэрэг хэмээн бүртгэгджээ. Тус зөвлөлөөс дээрх үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, учир шалтгааныг тогтоон ажиллах болно гэдгийг тодотгов.
Хуралдаанаар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Өмнөх онд хэрэгжүүлсэн ажлуудыг үр дүнтэй байсан тул өнөө жилийн зургаан бүлэг, 31 заалттай төлөвлөгөөнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан талаар нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба хэллээ. Мөн нэн шаардлагатай цөөнгүй ажлыг шинээр хэрэгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал, нэн тэргүүнд иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, эрх зүйн орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, өсвөр насны хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд багтаж байна.
Хурлын төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва “Урин дулаан цаг ирж буй тул бага насны хүүхдүүд гудамж, талбайд ихэнх цагийг өнгөрөөх, авто замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдэх тул зөвлөлөөс энэ чиглэлд онцгой анхаарч, хийх шаардлагатай ажлуудыг эрчимжүүлэх нь зүйтэй. Мөн гэмт хэрэг, осол, зөрчлийн гол шалтгаан болж буй архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг цэгүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхэд анхаарах хэрэгтэй” гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл ( 2 )
Сайн өдөр, миний нэр Батзориг Гэрэлжин, би Монгол улсын иргэн. Би сайн зээлдүүлэгчийн талаар гэрчлэхийг хүсч байна 4 хуурамч компанид скрипт хийснийхээ дараа гэрлийг үзүүлэв Интернет зээлдүүлэгч нар бүгд л надад зээл өгнө. Намайг олон хүн төлсний дараа юу ч үйлдвэрлээгүй, эерэг гарахгүй төлбөр үр дүн. Мөнгө олохын тулд би мөнгөө алдсан бөгөөд нийтдээ 8000 крон байв. Интернетээр аялж байхдаа нэг өдөр ... Би тэдэнтэй и-мэйлээр илгээгдсэн: (joseluisloans@gmail.com) Би хэзээ ч итгэдэггүй ч гэсэн би хичээж, 24 цагийн дотор зээлээсээ авсан хамгийн гайхалтай зүйл болсон. Би дахин аз жаргалтай, баян б