Казахстаны цахим ертөнцөд АНУ-ын "The World's Best” шоунд оролцож байгаа дуучин Димаш Кудайбергений талаар нэгэн сонирхол татсан мэдээлэл гараад байна. Димаш тус шоуны финалын шатанд шалгаран үлдээд байгаа билээ.
YouTube-ийн "Dimash FAN MV" сувагт тус шоуны дараагийн шатны бичлэгийн хэсгээс тавигджээ. Бичлэгт Филиппиний “TNT boys” хөвгүүдийн тоглолтын хэсгээс гаргаад дараа нь хөтлөгч Жеймс Корден шүүгч нарт хандан, “Димаш мэдэгдэл хийнэ” гэж зарлаж байна. Ямар мэдэгдэл хийж байгааг гаргаагүй ч шүүгчдийн нэг Ру Пол “Чи юунд оролцож байгаагаа өөрөө мэдэж байсан шүү дээ” хэмээн дуу алдаж байх аж. Бичлэг тодорхой бус байгаа ч казахстанчууд Димашийг тус шоуг сайн дураар орхин одохоор шийджээ гэсэн яриа тараад байгаа юм. Нэг сая шагналын сантай, түрүүлэх магадлал тун өндөр байгаа Димаш яагаад шоуг орхих гэж?
NUR.KZ агентлагийн мэдээлснээр Димашийн өрсөлдөгч нар нь дандаа бяцхан хүүхдүүд байгаа тул Димаш нэрээ татаж авахаар шийдсэн гэх. Гэхдээ энэ бүхэн Пүрэв гарагт “The World's Best” шоу цацагдахаар тодорхой болно.
Түүний фэнүүд цахим сүлжээнд сэтгэгдэл үлдээсээр байна.
“Бид түүний шийдвэрийг хүндлэнэ. Гол нь эрүүл энх байх чухал”
“Димаш, маш ухаантай шийдвэр гаргажээ. Чи бол дэлхийн шилдэг дуучин”
“Хэн The World's Best гэдэг тодорхой. Энэ бол Димаш”
“Димаш чи түрүүлэх ёстой. Түүнийг дэмжих нь казах хүн бүрийн үүрэг. Ийм том шоунд Казахстан анх удаагаа ялалт байгуулах гэж байна”
“Юу ч болсон гэсэн Димаш бидний сэтгэл зүрхэнд”
“Өрсөлдөгчдийг нь үл хүндлэх сэтгэл агуулаагүй ч Димаш бусдаасаа хамаагүй илүү байна”
Сэтгэгдэл ( 1 )
Dimash lyubov ustavshih lebedei yneheer setgel hudulguj chadsaan!!!bishirmeer duuldag mundag zaluu bnlee