Казахстаны залуу од Димаш Кудайберген шүтэн бишрэгчдэдээ таатай мэдээ дуулгалаа.
Тэрбээр бие даасан "ARNAU" тоглолтоо энэ оны арванхоёрдугаар сарын 10-нд Нью-Йорк хотын "BARCLAYS CENTER" цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болжээ.
Димаш Кудайберген саяхан шинэ уран бүтээл болох "ЗНАЙ" дууныхаа клипийг цацсан нь олон нийтэд ихээхэн таалагдсан.
Димаш энэ оны эхээр дэлхийн авьяастан шалгаруулах "The World's Best" шоунд амжилттай оролцож байгаад финалын шатны өмнө шоуг орхисон төдийгүй үзүүлбэрийнхээ дараа шүүгчдэд хандан, “Хүүхдүүдтэй өрсөлдмөөргүй байна” гэж хэлсэн нь шуугиан тарьж байсан билээ.
Сэтгэгдэл ( 4 )
LADYBOY
дууг нь байнга сонодог,одоо бол үнэхээр бест байнаа
Ashguidee asianuud Mandaj baina . Mongoloos bas Mundag duuchid olon garaasai. Hu hamtlag duunii ugnuud n buduuleg yumaa . Hoishid ug n Chingis Haan gehguigeer sain saihnii toloo enh taivan tegsh erh dayarchlaliin toloo baih heregtei
янзтай