Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан, хүмүүнлэг нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан бизнес, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, спорт, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст шагнал гардууллаа.
Казахстаны алдарт дуучин Димаш Кудайберген “Казахстаны Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.
Энэ сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотод тоглолтоо хийсэн Димашийг Нур-Султаны нисэх буудал дээр шүтэн бишрэгчид нь баяр хүргэн, угтлаа.
Фэнүүдтэйгээ уулзсаны дараа Димаш “Казахстан” концертын төв танхимд очиж, шагналаа гардан авсан байна.
Димаш Кудайберген “Бүх казахстанчуудад баярлалаа гэж хэлье. Миний хөдөлмөрийг үнэлсэн явдалд талархаж байна. Үргэлж дэргэд минь байдаг гэр бүлийнхэндээ баярлалаа” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
ч\n\nЧамайг бодвол дэлхий танина
ENE AIMAR YAG CHUTGUR SHIG TE