ШҮҮХ: Дөрвөн хоригдол суллагдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй зургаан хоригдлыг хугацааны өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Улмаар гуравдугаар сарын 07-ны өдөр дөрвөн хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон, хоёр хоригдлыг хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан, нээлттэй байгууллагад эдлүүлэхээр өөрчиллөө. Тэдний дунд өрх толгойлсон, таван хүүхдийн ээж байсан бөгөөд тэрбээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” хэмээлээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.28) 2019 оны 03 сарын 11

Hulgaich nariig shorond hiilgyi sariin ni tairch baiwal gesgeel bolno shorond gazar ,gazriin hulgaich nar tsuglaad mergejil deeshlyyleed baina.

0  |  0
зөв(150.129.140.233) 2019 оны 03 сарын 11

дандаа муу хүн шоронд ордоггүй юмаа. ялангуяа дээд боловсролтой, ухамсартай, олон хүүхэдтэй, гэнэтийн гайгаар, муу хүмүүсийн нөлөөгөөр хэрэгтэн болж хохирсон хайран хүнийг суллаж ар гэрт нь амьдрал хайрлах нь зөв. Шүүхэд баярлаж байна

0  |  0
Top