Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б элэг бяцарсан гэх оноштойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 4-ний өдөр хэвтжээ. Түүний энэхүү гэмтэл нь багшдаа зодуулсны улмаас үүссэн гэх ба хүүгийн элэг бяцарч, хоёр газар буглаа үүссэн учраас яаралтай хагалгаанд оруулжээ.
Одоогоор хүүгийн биеийн байдал хүндэвтэр байгаа ба эмч нарын зүгээс “Чадах бүх арга хэмжээг авсан. Цаашид эмчилгээгээ хийлгээд, өдөр бүр алхвал хурдан эдгэнэ” хэмээжээ.
Харин болсон хэрэг явдлын талаар хүүгийн ар гэрийнхэн “Багш нь хичээлээсээ хоцорсон гэх шалтгаанаар хүүгийн толгой руу цохиж, гарыг нь өргүүлж байгаад элэг рүү нь хүчтэй цохисон гэж хүүхдүүд ярьсан. Хэд хоногийн дараагаас хүүгийн бие гэнэт муудаж, амьсгал нь тасалдаж эхэлсэн. Эхлээд олгой байна гэж бодсон ч дараа нь элгэнд асуудал үүссэн гэдгийг мэдсэн. Одоогоор хагалгаа амжилттай болсон ч биеийн байдал нь сайнгүй байна. Мэдээж хүүгийн буруу байсан л байх. Гэхдээ бид багшийг буруутгахгүй. Хүүг л эрүүл эсэн мэнд байлгахыг хүсч байна” гэлээ.
Хэргийн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад “Хэргийн тухай мэдээллийг өчигдөр /2019.03.15/ авсан. Өнөөдөр сургуулийн захирал, анги даасан багш нар Улаанбаатар хотод ирж байгаа. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна. Багш сурагчаа зодож болохгүй. Зодож хүмүүжүүлдэг сургалтын арга барил өөрчлөгдөөд, хуульчлагдаад олон жил болж байгаа. Тийм болохоор энэ хүмүүстэй хариуцлага тооцож, ажлын байртай нь ярина” гэлээ.
Хүүгийн гэмтлийг шүүхийн шинжээч эмч гадны нөлөөтэй үүссэн гэдгийг тогтоосон бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 10 )
Ял өгөх хэрэгтэй, юун ажлын байр вэ \n
Багшлах эрхийг нь хасах хэрэгтэй.
Багшиигаа өмөөрөөл тэнэг хүүхэд вэ, ганц чамайг биш олон олон хүүхдийг бэртээж,гэмтэл нь одоо биш дараа илрэх ч тохиолдол бий
Ажлынх нь байртай ярина гэж юу гэж байгаа юм бэ? ! Зодсон харгис багштай хариуцлага, шийтгэл ярьж, тооцдог юм биш үү? Тэр ар гэрийнхэн нь багшийг бид буруутгахгүй ч гэх шиг
Мал вэ
Ажлаас нь халаад, бас хуулийн байгууллага хариуцлагыг нь үүрүүл. Зэрлэг араатан бэ. Хүний хүүхдийн эрүүл мэндийг хохироогоод
24r surguulid tiim bagsh bg gesen.hyyhdyyd evgyi baidald orohgyin tuld chimeegyi gyriigeed l ungurdug gesen.bagsh hyyhdyyd ali ali n er n hariltsaanii soelgyi,davarsan ah zahgyi bh n elbeg bolson bnlee.harhad huurhun mundag ohid huvguudeeeseee ilyy haraal heldeg hezeenii tom hymyys shig setgelgee suutsan baidag yum bnlee
bagshiin ooriinh ni huuhdiig zodoj yag tiim gemtel uchruul
Ene asuudlig bolovsrolin yam anhaaraldaa avah heregtei bn. Iimerhvv asuudal bvh surguuliudad l bn. Suragchiddaa vlger jishee bh ystoi hvn bagsh baital bagsh ni zodood bval hvvhed teriig l surna.
ajilaas halaad zogsohgui hariutslaga vvrvvleh heregtei huuhed uhsen bol yaanaa. sain arga hemjee avch tsaashdaa surgamj bolgoh heregtei