Швейцарын холбооны улсад ажлын айлчлал хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан явсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан твиттер хуудсаараа дамжуулан /2019.03.15/ “Швейцарын Холбооны Улсын “Credit Suisse AG” банкин дахь С.Баярцогтын оффшор дансны хуулгыг тээж очно” гэж мэдэгдсэн. Түүний мэдээлж байгаагаар Швейцарын тал Монголын УИХ-ын даргын айлчлалын үеэр Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор бүсэд ашиглаж байсан 2008.09.30-2013.12.31-ны хооронд гүйлгээ хийж ашигласан ам.долларын 3, еврогийн 2 данс, нийт 5 дансны мэдээллийг өгсөн байна.
Энэ асуудалд УИХ-ын гишүүд болон сайд нарын байр суурийг сонирхлоо.
Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өнөөдөр өглөө авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна.
— Т.Аюурсайхан (@ayursaikhan) March 15, 2019
Зарим материалыг дипломат паспорттой хүмүүсээр явуулдаг
-УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд, Д.Цогтбаатар: Албан ёсны шугамаар дэд шуудан болгож дамжуулсан гэж ойлгож байна. Миний ойлгож байгаагаар ГХЯ-нд энэ мэдээллийг дамжуулж өгөөрэй гэж өгсөн байх. Удахгүй бидэнд өгөх байх. Бид нар АТГ-т ном журмынх нь дагуу өгнө. Угаасаа манай хууль хяналтын байгууллагууд эрхзүйн туслалцааны гэрээтэй орнуудтайгаа байнгын харилцаатай байдаг. Манай дипломат паспорттой албаны хүмүүс очиход хэрэгтэй холбоотой материалуудыг дамжуулж өгч байгаа юм. Угаасаа зарим материалыг ингэж дипломат паспорттой хүмүүсээр явуулдаг.
Хуулийнхан сул гишүүнээс дор ажиллаж байгаа бол ажлаа өгөх ёстой
-УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хуулгыг авчирсан гишүүнээс өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Ер нь өгч болдог мэдээлэл юм бол аваад задлахад буруу нь юу байгаа юм. Одоохондоо би баримттай тайлбарлаж чадахгүй байна. Швейцарийн банк өгсөн нь үнэн бол түүнийг нуух ямар хэрэг байгаа юм. Хууль хяналтын байгууллага сул гишүүнээс дор ажиллаж байгаа бол ажлаа өгөх ёстой шүү дээ.
Сэтгэгдэл ( 6 )
АТГ авчихаад нуучихсаныг нь илчилчихлээ. Одоо яах бол
ИНГЭХЭД БАЯРЦОГТ ЯМАР ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЮМ БОЛОО! ОФФШОРТОЙ КОММУНИСТУУД ЗӨНДӨӨ ОЛОН БАЙГАА ГЭСЭН БИЗ ДЭЭ?
Odoo saihan balagiin offshor dansiig yawj shalgaacnee
Bayarzogt-iin hereg id jonhuurch bui ene uyed huulga irsen ni yamai
Мэдрэл муутай байхоо.