Хууль, хяналтын байгууллгаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татсан билээ.
Тэгвэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.02.06/ түүнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс түүнд хилийг хориг тавьж, Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо.
АТГ-аас түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэх үндэслэлээр яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг.
АЛБАНЫ МЭДЭЭ: ЯЛЛАГДАГЧ Т.АЮУРСАЙХАНД ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТУХАЙ
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Т.Аюурсайханд Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Т.Аюурсайханд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс болон хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хүнтэй уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, сүхбаатар, чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл ( 4 )
Нөгөө хамгийн шударга гэгдэг нь ингэж байхад Засгийн газар, УИХ-ын гишүүд бүгд хулгайч. Дээр нь МАНгас сонгуульд зориулж асар их мөнгийг 4 жилийн турш хулгай хийж хуримтлуулж байна гээд бодохоор МАНгас бол Монголыг үнэхээр мөлждөг юм байна...
Новшийн Багабандийн хүмүүжүүлсэн хүн иймэрхүү .багш шигээ хумсаа нууж барсангүй ээ хөөрхий
ЭНЭ ДОЛИР ДАЛИУ ХАР ТЭГЖ Л ТААРНА, ЭНЭНИЙ БИЗНЕС ГЭЖ У БАЙХ БИЛЭЭДЭЭ УДМААРАА МУУУ ЛСУУД
Shame on you