Т.Аюурсайхан: Ахмад, туршлагатай гишүүд ингэж үлгэрлэж болохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.23/-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын гишүүд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэг болон Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг яаралтай хэлэлцэхийг сануулав.

Тэрбээр “Хууль ноцтой зөрчигдөөд байхад УИХ-ын удирдлагууд асуудалд хэрхэн хандаж байгаа вэ. Хуулийг яагаад өөрсдийнхөөрөө тайлбарлаад байгаа юм. УИХ нь хуулиа зөрчөөд байвал бусад байгууллага яах юм. Яаж олон нийтийгээ хуулийг мөрд гэж шаардах юм. Ард иргэдийг торгосон мөнгө төсвийн хэдэн хувийг бүрдүүлж байгаа билээ. Халдашгүй байдлын дэд хороог хамгийн ахмад, туршлагатай гишүүд бүрдүүлдэг. Ингэж үлгэр жишээ үзүүлж болохгүй. 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэсэн байна гэж хуульчилсан. Хэн байгаа, хэн байхгүй нь хамаагүй. Ажлаа хийх л ёстой. Энэ бол хуулийн маш ноцтой зөрчил. УИХ-д итгэх итгэл буурч байна. Иргэд, олон нийтийн байгууллагууд аргагүйн эрхэнд ноцтой мэдэгдэл хийж байна. Одоо яах юм” хэмээн асуув.

Үүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчлэхгүй бол асуудлууд байна. Хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн гурван гишүүнийг хуулийн байгууллагад шалгуул гэсэн. Тэд тодруулсан, “0” тоо алдсан техникийн нөхцөл байдал бий гэсэн. Нэг ажлын хэсэг гаргах санал гаргасан ч дэмжигдээгүй. Ер нь Ёс зүйн дэд хорооны дүрмийг шийдмээр байна. Хурал зарлахаар ирц бүрдэхгүй байгаа” хэмээн хариуллаа.

Мөн хурал даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын хувьд эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой. Дараа нь Хууль зүйнб олон Төрийн байгуулалтын хороо хуралдах ёстой. Ямар ч байсан энэ асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэлсэн. Одоогийн байдлаар ирц бүрдээгүй тухай дэд хорооны дарга тайлбар хийсэн байсан. Харин Ёс зүйн байнгын хорооны ажиллах дүрмийг батлах асуудалд анхаарал хандуулах чиглэл өгье” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.189.192) 2020 оны 01 сарын 23

Тоогоо андуурч 0 нэмсэн гэжийшдээ. Энгийн математик мэдэхгүй нөхөд их хуралд байгаам байна ш дээ

0  |  0
Зочин(192.82.72.167) 2020 оны 01 сарын 23

Энэ аюулгуй байдлын байнгын хорооны ларга биз дээ Ядоотоод хэруулээ л яриад Хятадын кибер хяналтын системийг Монголд авпх гэж байгаа эмэхийг яриач Уургээ гуйцэтгэж чадахгуй байна шуу

0  |  0
Top