Ё.Сагсай прокурорын бичлэгийг ӨНӨӨДӨР ЗАДАЛНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян нар өчигдөр /2019.03.21/ хэвлэлийн хурал хийх үеэрээ прокурор Ё.Сагсайгийн зүй бус үйлдлийн бичлэг байгаа  талаар мэдэгдсэн.

Энэ талаар МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян “Намайг 60 тэрбумын асуудлын талаар анх зарлахад орчин үеийн техник ашиглаж, эвлүүлэг хийсэн байна гэж  зурагтаар хүртэл баахан гаргасан. Өнөөдөр үнэнд гүйцэгдэж, ийм зүйл болсон нь тодорхой болж байна. Үнэн үг хэлсэн хүмүүсийг дандаа гүжирддэг. Цагдаад өгч, шүүхийн үүдэнд уулзана гэж айлгадаг.  Н.Энхбаяр даргыг цагдаад дуудсан гол зорилго нь шоронд оруулж, дугарах эрхийг нь хаах гэж үзсэн. Энэ бүхэн Хэнтийд болох гэж буй нөхөн сонгуультай холбоотой гэж харж байна. МАХН-ыг сонгуульд оруулахгүй гэсэн жүжиг. МАНАН дандаа хар тамхины хэрэгт холбогдсон прокурор, шүүгчийг ашиглаж байна.

Ё.Сагсай прокурорын талаар үнэн, худал гэж ярьж байна. Бидэнд нэг ч удаа худал ярьсан зүйл байхгүй. Зөвхөн бид мэдээд байгаа юм биш. Хүмүүст өчнөөн баримт байгаа. Бичлэгийг нь би үзэж байсан. Шаардлагатай бол үзүүлж болно. Энэ бол зөвхөн Ё.Сагсай гэдэг хүний тухай биш. Тийм хүмүүсийг ашиглаж ард нь цөөхөн хэдэн хүн байгалийн баялагт эзэн сууж байгаа том асуудал. Бусдыг ядуу байлгах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэл байна. Нэгэнт хэлснийх тэр бичлэгийг маргааш /2019.03.21/ та бүхэнд үзүүлнэ” гэсэн юм.

Тэгвэл энд ярьсан асуудлаа баталгаажуулж, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян уг бичлэгийг өнөөдөр /2019.03.22/ 11:00 цагаас "Зууны мэдээ" төвд зарласан хэвлэлийн хурлын үеэр нийтэд дэлгэхээр болсон байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.43) 2019 оны 03 сарын 26

heruulch MAHNiig daraagiin songuuld buu oruul. Iiim nam baih gej. har piar ni iim zavaan yumuu Shudraga yum bol ter uedee gargahgui yasiin

0  |  0
zochin (139.5.217.43) 2019 оны 03 сарын 26

uneheer muuhai hun yum Enhbayar eeree bas adil teregnii dugui daa

0  |  0
зочин(202.70.34.70) 2019 оны 03 сарын 25

Дарамтлагч, хүүхэн хоёрыгоо ил гаргаж байж хэрэг бүрдэлт үүсэх биш үү. Тэр хоёрыгоо ил гаргаа ч. Чингэхгүй бол Н.Энхбаяр Эрдэнэжамьян хоёр бусдыг дарамтлагч гэмт хэрэгтэн болох юм бишүү.

0  |  0
Үзэгч(103.229.121.114) 2019 оны 03 сарын 24

Ил болгож байгаа нь зөв боловч асуугаад ширүүлээд байгаа нөхрийг ил болгочих Жамьяан

0  |  0
П(202.126.89.3) 2019 оны 03 сарын 22

Бүгд нууц хөзрөө ардаа барьчаад тэгвэл ингэнэ ингэвэл тэгнэ гээд бие биеээ шантаажлах юмдаа тийм цэвэр ариун юм бол юуг дараад нуугаад байдгын ил гаргаач ээ эцсийн дүндээ бүгдээрээ адилхан хулгайч ш дээ

0  |  0
батхүү(112.72.12.7) 2019 оны 03 сарын 22

Хэрэв байдаг юм бол ард түмэнд үзүүлээч тэгж байж энэ бүх муу муухай зүйлээс салан шүү тэр зоригийн амь насыг хөнөөсөн гээд ял авсан 2 ыг үнэхээр хүчээр ял өгсөн бол ард түмэн минь гарч жагсаал хийж шүүхийг цэвэрлэх хэрэгтэй одоо л төр засагаа зөв зам дээр байх үед дэмжих хэрэгтэй одоо ийм л жагсаал цуглаан хэрэгтэй түүнээс биш мөнгө нэхсэн юм хэрэггүй энэ бүх хог новшоос салахаар амьдрал дээшлэнэ

1  |  0
Top