ВИДЕО: Э.Эрдэнэжамъянгийн дэлгэсэн Ё.Сагсай прокурортой холбоотой БИЧЛЭГ

Б.Цог | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Нийслэлийн  МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан өнөөдөр /2019.03.22/ мэдээлэл хийж, Улсын ерөнхий прокурорын туслах Ё.Сагсайгийн ёс бус үйлдлийг баримтжуулж байна хэмээн нэгэн бичлэгийг олон нийтэд дэлгэлээ.

Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Улсын Ерөнхий прокурорын туслах Ё.Сагсай нь өөрийн албан тушаалаар дарамтлан шүүгдэгч, яллагдагч нарын эхнэрүүдтэй бэлгийн харьцаанд ордог байсан. Тэр бол прокурорын байгууллагын системд дээрээсээ хоёр дах албан тушаалтан. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад хяналт тавьдаг хамгийн дээд албан тушаалтан. Бичлэг дээр шүүгдэгчийг дарамтлан, бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ийм л хүмүүс хууль, хяналтын байгууллагад ажиллаж байна. Худал хэлсэн хүмүүсийг өмгөөлж, шударга үнэнийг үгүй хийж байна. Тиймээс би иргэн хүнийхээ хувьд, хуульч хүнийхээ хувьд хууль, хүчний байгууллагыг цэвэрлэхийн төлөө тэмцэнэ. Дээрхтэй ижил байдлаар хохирсон иргэд байвал холбогдохыг хүсч байна” гэсэн юм. 

Түүний хэвлэлийнхэнд болон олон нийтэд дэлгэсэн бичлэг 30 секунд үргэлжилсэн ба бичлэгийн нийт үргэлжлэх хугацаа 4 минут гэсэн. Тасалж үзүүлсэн бичлэгт Ё.Сагсай прокурор нэгэн эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орохдоо дарамталсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэсэг гарсан ба тэрбээр хорих ангиас хүн суллаж өгнө хэмээн амлаж байв.

ИЛ БОЛГОСОН БИЧЛЭГ
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яkуза(103.229.122.173) 2019 оны 03 сарын 24

Mанай залуус ч Cолонгосын яkуза нар шиг болж байгаам бна да..Xүүхнээр урхидаж байгаад л дарамтлан хүссэн зүйлээ бүтээдэг болжээ.. овоош дээ юм сурч л байгаам байна...

0  |  0
Zochin(64.119.20.129) 2019 оны 03 сарын 23

ЭНЭ ЯАЛТ Ч ҮГҮЙ БИЧЛЭГ БАЙНА.

0  |  0
Салхич шувуу(202.9.43.148) 2019 оны 03 сарын 22

1990 оноос эхлээд маш олон том том хэргүүдийг хэрэгсэхгүй болгож байсан. Үүнийг одоо нэг бүрчлэн шалгах хэрэгтэй.

0  |  0
Г.Батнасан(103.194.176.117) 2019 оны 03 сарын 22

Хөөрхий чихдүүлчихсэн байна. Ёстой гэрчтэй, хөдлөшгүй баримт биш үү? Удахгүй шинжилгээнд оруулаад эвлүүлэг гээд зарлачихгүй л бол.

1  |  0
Top