Найруулагч Ж.Сэнгэдоржийн “БИ НАР” гэр бүлийн кино нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Монгол Улсын Гавьяат жүжигчин, хошин урлагийн нэрт зүтгэлтэн Л.Жанчивдорж агсны хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “Аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авъяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй бий. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан.

Найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. 
 

 

Техник технологийн дэвшил, нийгмийн шилжилт хөгжлийн үйл явц хүний нийгэмд тэр тусмаа гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж буйг өгүүлэх “Би нар” кино ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр бүх кино театруудад нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэхүү уран бүтээл нь бүх насныхан үзэхэд тохиромжтой, гэр бүлийн уран сайхны кино болсноороо онцлогтой гэнэ.

Ж.Сэнгэдорж найруулагч уг киногоороо 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил тэр дундаа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст сануулахыг зорьсон гэдгээ онцолж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top