“Би нар” захидлын уралдаанд оролцож “Найрамдал”-д ангиараа амраарай

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 24

Нэрт найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Би нар” гэр бүлийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тэгвэл уг уран бүтээлийг санаачлагчид хүүхэд багачууд, өсвөр үеийнхний дунд “Би нар” сэдэвт захидлын уралдааныг орон даяар зарлажээ. Хүүхэд багачууд өөрийн нандин хүсэл, гэгээн мөрөөдлөө аав ээж, ах эгч нартаа хүргэж, нийгэмд хүүхэд багачуудын хүсэл тэмүүлэл дуу хоолойг хүргэх зорилгоор энэхүү захидлын уралдааныг зохион байгуулж байгаа ба 1-6 анги, 7-12 анги гэсэн хоёр ангилалд 800-гаас илүүгүй үгтэй захидлыг гараар бичиж өрсөлдөх юм байна.

Ангилал тус бүрт түрүүлсэн хүүхэд хамт олноороо "Найрамдал" зусланд амрах эрхээр шагнуулах бол удаах байранд орсон хүүхэд анги хамт олноороо “Би нар” киног үнэ төлбөргүй үзэх эрхээр шагнуулах ажээ.

Техник технологийн хэт их хөгжил дэвшил хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгааг харуулсан сэдвийг уг уран бүтээлээр хөндөж байгаа учраас захидлын уралдааныг уламжлалт буюу гараар бичих хэлбэрээр зохион байгуулж байгаа гэдгийг уран бүтээлчид онцлов. Захидлыг 2019 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн төв байр, шуудангын хаяг-365, Улаанбаатар-15160 хаягаар эсвэл өөрийн биеэр хүргэж өгнө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нямзаяа(203.91.115.43) 2019 оны 03 сарын 25

сайхан бна

0  |  0
нямзаяа(203.91.115.43) 2019 оны 04 сарын 14

сайхан бна

0  |  1
нямзаяа(203.91.115.43) 2019 оны 03 сарын 25

сайхан бна

0  |  0
Top