"IT" аймшгийн кино хоёрдугаар ангиараа эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Стивен Кингийн 1986 оны “It” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний аймшгийн кино “It” 2017 оны намар нээлтээ хийж байсан.

Кино нээлтээ хийсэн даруйдаа олон улсад өндөр хандалттай үзэгдэж ашиг орлогоороо “Box office”-ийг хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн.

Тэгвэл маш бага төсвөөр бүтэж, чамлахааргүй амжилтанд хүрсэн “It” аймшгийн киноны хоёрдугаар анги гарахаар болжээ. Кино энэ оны есдүгээр сарын 6-н буюу мөн л намар нээлтээ хийхээр болжээ. Тус киног “Warner Bros” компани бүтээж байгаа юм. Эхний ангиас 30 жилийн дараах үйл явдал  “It” 2 кинонд өрнөх болно.


“IT” ТРЭЙЛЕР:

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нандин-Эрдэнэ(66.181.161.53) 2022 оны 10 сарын 28

Аймар санагдсан гэхдээ л гоё байсан

1  |  0
Top