Роберт Паттинсон ээлжит "Бэтмэн"-ийг бүтээх үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 02

"Twilight" цувралаар олонд танигдсан жүжигчин Роберт Паттинсоныг дараагийн "Бэтмэн" гэх яриа хэдийн яваад эхэллээ. Учир нь "Warner Bros" кино компани "Бэтмэн"-ы шинэ ангийг гаргахаа нэгэнт мэдэгдсэн. Тэд энэ жил зураг авалтаа эхлүүлэхээр ажиллаж байна. 

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт "Warner Bros" жүжигчин Роберт Паттинсонтой гэрээ хийснээ мэдэгдэв. Ингээд "Харанхуйн хөлөг баатар” киноны дөрөвдүгээр анги 2021 оны зургаадугаар сард нээлтээ хийхээр боллоо. Шинэ ангийн найруулагчаар Матт Рийвс ажиллахаар болсон аж. 

Жүжигчин Роберт Паттинсоны фэнүүд түүнийг Батманы дүрээр удахгүй харах нь ээ. Сонирхуулахад, 32 настай Роберт Паттинсон Бэтмэний дүрд тоглосон хамгийн залуу жүжигчин болж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top