"Parasite" киногоороо алдаршсан, БНСУ-ын жүжигчин И Сон Гюний тоглож буй "Payback" хэмээх цоо шинэ цуврал энэ сарын 6-наас эхлэн гарахаар болжээ. Энэхүү цувралын зарим хэсгийн зураг авалт өнгөрөгч оны зургаадугаар сард манай улсад хийгдсэн юм.
Киноны үйл явдал Монгол Улсад арван жил мөнгө зуучлагчийн хувиар нуугдаж байсан Ин Юн өшөө авахаар Солонгос руу буцаж буйгаар эхэлдэг ажээ. Нийт 12 ангитай тус бүтээлд И Сон Гюноос гадна Мун Чэ Вон, Ким Ми Сүк нарын алдартай жүжигчид оролцон тоглосон байна.
Кино бүтээгчид цувралын талаар "И Сон Гюн нутгийн иргэдтэй яриа өрнүүлэхэд шаардлагатай монгол хэлийг сурахаас гадна зураг авалтад бэлтгэхийн тулд морь унах дасгалд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Хэдийгээр зураг авалтын хуваарь хэцүү байсан ч олон хүний хүчин чармайлтаар бид амжилттай дуусгаж чадсан. Монголын үзэсгэлэнт байгаль, И Сон Гюний дүр төрхтэй төгс зохицсон" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )