АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2019.03.25/ болж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэхээр болсон байна.

УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш өндөрлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдээс Ашигт малтмалын тухай хууль үлдээд байгаа юм.

Иймд өнөөдөр намын бүлгүүдээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.220) 2019 оны 03 сарын 26

Одоогийн АТГ чинь гайгүй сайн ажиллаад байгаа юм биш үү Үүнээс өмнөх АТГ дуулиант хэргүүдээс юу илрүүлсэн бэ Хийж байгаа ажлаар нь дүгнэвэл удирдлагыг солих хэрэггүй Улс төрүүлэх нь чухал бол солих нь зөв байж болох

0  |  0
НАМ БУС БАТЗАНДАН(202.179.26.65) 2019 оны 03 сарын 25

АТГ-Н ДАРГААР МАНАНГИЙН ХҮН ТАВЬЖ БОЛОХГҮЙ.ТӨВ АЙМГИЙН ХҮН ТАВЬЖ БОЛОХГҮЙ.

0  |  0
Top